번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Зарлал

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН 14 ХОНОГИЙН СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

2025년 1월 8일2분 읽기

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН 14 ХОНОГИЙН СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад 2025 оны 3-р сарын 17-ноос 3-р сарын 31-ний хооронд төрийн албан хаагчдад зориулсан "Specialized Training Programme in Solving Real World Problems using AI" болон "Robotics - Indian Institute of Technology, Kanpur" сэдэвтсургалтууд зохион байгуулагдана. Энэхүү сургалтад хамрагдах хүсэлтэй 5 албан хаагчийг сонгон шалгаруулж, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй:

  • Зохион байгуулагч: CDAC, Mohai
  • Хугацаа: 14 хоног
  • Байршил: Бүгд Найрамдах Энэтхэг Улс

Бүртгэлийн эцсийн хугацаа:

2025 оны 1-р сарын 30

Төрийн байгууллагаас нэр дэвшүүлэх ажилтнуудыг тодорхойлж, холбогдох материалыг хугацаанд нь ирүүлэхийг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг ITEC :Indian Technical and Economic Cooperation (itecgoi.in) холбоосоор орж авна уу.

Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба