번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

УКРАЙНЫ МЕТИНВЕСТ ПОЛИТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.

2025년 3월 6일3분 읽기
e6700585b224c9a2d1f01fc2eb9606ea

2025 оны 2-р сарын 21-нд, Украйны анхны хувийн уул уурхай, металлургийн их сургууль болох МетИнвест Политехник болон ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль хамтран ажиллах санамж бичигт онлайнаар гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь хоёр их сургуулийн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, оюутан, багш нарын солилцоо, хамтарсан сургалт судалгаа явуулах, инновацын төслүүдийг дэмжих зорилготой юм.

МетИнвест Политехникийн профессор хэлэхдээ, "Энэхүү хамтын ажиллагаа нь бидний оюутан, багш нарт шинэ боломжуудыг нээж өгч, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ" гэжээ. Мөн тэд Украйны нөхцөл байдал сайжирсны дараа биечлэн уулзаж, хамтран ажиллахад итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот хэлэхдээ, "Metinvest Polytechnic-тэй хамтран ажиллахдаа таатай байна. Энэхүү санамж бичиг нь хоёр сургуулийн оюутан, багш нарыг уул уурхайн чиглэлээр чадавхжуулахад, хамтран судалгаа хийх боломжийг олгоно" гэжээ.

Энэхүү санамж бичиг нь хоёр их сургуулийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, оюутан, багш нарын солилцоо, хамтарсан судалгаа, судалгааны ажлын хүрээнд хамтран оюутан удирдах, судалгааны төслүүдийг дэмжихэд чиглэгдсэн юм. Ирээдүйд хоёр талын хамтын ажиллагаа улам өргөжиж, олон шинэ боломжуудыг нээж өгнө гэдэгт итгэлтэй байна.

ГУУС