번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

Уул уурхай болон бусад салбарын тогтвортой хөгжлийн олон улсын хурал, үзэсгэлэн

2016년 4월 5일3분 읽기
82fec038fda1561bef2d12d6fa8ab99fad73c65aLogo Expo Mongolia 2016 300

http://EM 2016 Brochure_mon_updМонгол Улс цаашид өсөн дэвжих өндөр ирээдүйтэй орон

82fec038fda1561bef2d12d6fa8ab99fad73c65aLogo Expo Mongolia 2016 300

Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгүүр, хүчин зүйлийг уул уурхайн салбар гэж гадаадын улс орнууд төдийгүй Монгол улс өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Газар доорх арвин их нөөцтэй тус улсын эдийн засгийн гол хөшүүрэг нь нүүрс, газрын тос, алт, мөнгө, зэс зэрэг ашигт малтмалыг олборлох явдал мөн хэмээн үзэж анхаарлаа энэ зүгт хандуулан ажиллаж байна. Монгол улс нь Таван Толгой, Оюу Толгой (ОТ) гэх мэт уурхайнуудын үйл ажиллагааны үр дүнд, уул уурхайн
салбарт манлайлагч, томоохон хэмжээний үйлдвэрлэгч орон болох асар их боломж бий.

Оюу толгой төслийн хүрээнд шинэ гэрээг үзэглэснээр, уул уурхайн хөгжлийн эхний алхам хийгдсэн гэж үзэж байна. Харин дэлхийн зах зээлд өөрсдийн нөөц баялагаа гаргах, улс орондоо арвин их үр ашгийг авчрах, түүнчлэн энэ чиглэлийн үйл ажиллагааг улам боловсронгуй болгож өндөр хэмжээнд авчрахын тулд, дэд бүтцийнхээ хөгжлийн асуудлыг анхаарч, нэн даруй шийдвэрлэх ёстой. Монгол улсын нэн тэргүүний зорилго нь, өөрийн орны эдийн засгийн хөгжлийн үр ашиг болон хүрээгээ өргөжүүлэн тэлж, уул уурхайн салбар бүрийн цаашдын хөгжилд гол анхаарлаа чиглүүлэн ажиллах явдал юм.

Монгол улсын ирээдүйн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, тус улсад шинээр бизнес эхлүүлэх болон хамтран ажиллахад гадаадын хөрөнгө оруулагчдад, холбоо болон хувийн аж ахуйн нэгжүүдэд хамгийн тохиромжтой цаг үе юм.