Геологийн тэнхим

Ашигт малтмалын эрэл, хайгуул

“Ашигт малтмалын эрэл, хайгуул” мэргэжил нь аливаа ашигт малтмалын орд үүсэн бүрэлдэх нөхцөл, тэдгээрийн тархалт, байршлын зүй тогтлыг судлах ашигт малтмалын ордын эрэл, хайгуулын ажлыг төлөвлөх, удирдан зохион байгуулах, тайлагнах, нөөцийн тооцоолол хийх зэрэг бодит судалгаа, тооцоолол хийнэ. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалтай холбоотой өндөр технологид шаардлагатай түүхий эдийг нээж илрүүлэх судлах ажлыг хийнэ.

Бакалавр

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

  • Геологи, хайгуулын ажлын суурь судалгааны арга аргачлал эзэмших

  • Ашигт малтмалын ордын үүсэн бүрэлдэх, тархалт байршлын зүй тогтлыг судлах, дүн шинжилгээ хийх чадвар эзэмших

  • Ашигт малтмалын ордын эрэл, хайгуулын ажлыг удирдан зохион байгуулах арга аргачлал эзэмшинэ

  • Ашигт малтмалын ордын нөөц, баялгийн тооцоолол хийх чадварт суралцана.

Хөтөлбөрийн мэдээлэл

Зэрэг

Бакалавр

Суралцах хугацаа

—

Хамаарах тэнхим

Геологийн тэнхим

Дэлгэрэнгүй
Ашигт малтмалын эрэл, хайгуул — ГУУС