Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн тэнхим

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

Аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, ажилтан хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, удирдан зохион байгуулах мэргэжилтэнг бэлтгэхэд оршино.

Бакалавр

Хөтөлбөрийн боловсролын зорилтууд

  • 1

    Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон бусад холбогдох дүрэм журам, стандартуудыг мөрдөн ажиллах, тэдгээрийн үл нийцлийг шалгах, хянах аргачлал эзэмшиж үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, багийн ажиллагааг мөрдлөг болгон удирдан зохион байгуулж, манлайлах замаар хөдөлмөрийн харилцааны хяналт, хөдөлмөрийн хяналтын бодлого, төлөвлөлтийг аж ахуйн нэгж, байгууллагуудад хэрэгжүүлэх;

  • 2

    Онц байдлын тухай болон гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, онцгой байдлын төлөвлөлт, гамшгийн менежментийг хэрэгжүүлэх техник технологийг эзэмших, гамшгийг үнэлэх, хянах,

  • 3

    Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой аливаа асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг боловсруулах, аюултай ба хортой хүчин зүйлсийн эх үүсвэрийг нь танин мэдэх, ажлын байрны аюултай ба хортой хүчин зүйлсийг хэмжих, үнэлэх хими, физик, биологи, эргономикийн аргуудыг ашиглах, ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, түүний үр ашгийг үнэлэх;

  • 4

    Хувь хүн, хамт олны эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлийг тогтоох, урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах, ажлын байрны аюултай, хортой хүчин зүйлс, тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн хамаарлыг судлах, хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийн үр дүнг эрүүл мэндийн стандарттай харьцуулан үнэлгээ өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;

  • 5

    Үйлдвэрлэлийн тухайн нэг салбарын үйл ажиллагааг нь аюул осолгүй удирдах, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг арилгах, бууруулах, аюул ослоос урьдчилан сэргийлэх техникийн ба зохион байгуулалтын арга хэмжээ авах, аюулгүй байдал алдагдсан тохиолдолд асуудлыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх;

  • 6

    Үйлдвэрийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх, ослын нөхцөл байдлыг бодитойгоор үнэлэх, анхан шатны тусламж үзүүлэх, тухайн нөхцөл, процессын явцад гарах осол гэмтлийг мөрдөн судлах;

  • 7

    Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, ХАБЭА-н хөтөлбөрүүдийг эрсдэлийн менежментийн цогц бодлоготой нэгтгэн ажиллах;

  • 8

    Ажлын байрны аюул, эрсдэлийн үнэлгээг тухайн нөхцөлд тохирох арга техник ашиглан гүйцэтгэх, аюулыг арилгах, бууруулахад шаардагдах стратеги хэрэгжүүлэх, эрсдэлийг арилгах, бууруулах тактик ашиглан эрсдэлийн мониторинг хийх;

  • 9

    Галын аюулаас хамгаалах ажлыг зохион байгуулах журам, хяналт, галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, галын аюулаас хамгаалах ажлыг зохион байгуулах, хяналт хийх, гал түймрийн үед хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх (аврах);

  • 10

    Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудалтай холбогдолтой судалгаа, шинжилгээний ажилд оролцох, аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хөтөлбөр боловсруулах.

  • 11

    Ажилтан, ажил олгогчид ХАБЭА-н талаар мэдлэг мэдээлэл түгээх, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх байгууллагын соёл, ажилчдын хандлагыг бий болгох.

Хөтөлбөрийн мэдээлэл

Зэрэг

Бакалавр

Суралцах хугацаа

—

Хамаарах тэнхим

Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн тэнхим

Дэлгэрэнгүй