Уурхайн технологийн тэнхим

Уул уурхайн ашиглалтын технологи (ХБНГУ-тай хамтарсан 3+2)

Эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухааны суурь мэдлэг, уул уурхайн салбарын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг төлөвлөх, үйлдвэрлэлийн хөрөнгийг үр ашигтай ашиглах, үйл ажиллагааны оновчтой зохион байгуулах, хэрэгжүүлэх, эрдсийн түүхий эдийг олборлох, боловсруулах үйлдвэрлэл технологийн процессуудын дараалал тэдгээрийн үйл ажиллагааг харилцан уялдаатай зохион байгуулах, уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх онолын мэдлэг эзэмшинэ.

Монгол улсын Шинжлэх ухаан технологийн их сургуульд 3 жил, ХБНГУ улсын Фрайбергийн Техникийн их сургуульд 2 жил тус тус суралцан төгсөнө.

Бакалавр

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

  • Ил, далд уурхайн үйлдвэрлэлийн үндсэн процессуудыг хөтлөн удирдах, туслах процессуудыг харилцан уялдаатай зохион байгуулах

  • Уулын ажлын урт, дунд ба богино хугацааны төлөвлөлт болон үндсэн процесуудын тооцоо, зураглал хийх

  • Уурхайн технологи түүний бүрдэл хэсгүүдийн холбогдолтой судалгаа, шинжилгээний ажилд оролцох, уул уурхайн төсөл, уурхайн жил бүрийн уулын ажлын төлөвлөгөө, уурхайн ажлын тайлан боловсруулах

  • Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын, байгаль орчны менежментийг хэрэгжүүлэх

Хөтөлбөрийн мэдээлэл

Зэрэг

Бакалавр

Суралцах хугацаа

—

Хамаарах тэнхим

Уурхайн технологийн тэнхим

Дэлгэрэнгүй
Уул уурхайн ашиглалтын технологи (ХБНГУ-тай хамтарсан 3+2) — ГУУС