Арга хэмжээ рүү буцах

“Codemon in Mongolia 2022” сургалтыг амжилттай зохион байгууллаа

Эхлэх
2022 оны наймдугаар сарын 30 17:37
245448989

“Codemon in Mongolia 2022”сургалтыг амжилттай зохион байгууллаа.

ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбар нь БНСАУ-ын төрийн байгууллагын BOLD сургуультай хамтран ЕБС-ийн сурагчид, ШУТИС-ийн “Газрын тосны инженер” хөтөлбөрийн 2-р дамжааны оюутнуудад “Codemon in Mongolia 2022” сургалтыг англи хэл дээр 2022 оны 8 дугаар сарын 2-ноос эхлэн 3 өдрийн турш ШУТИС-ийн 1-313 тоот өрөөнд амжилттай зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь: оюутан залуусын инженерийн сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санаа, бүтээлийг бий болгох байлаа.

Сургалтанд Монголын ЕБС-ийн Монгол-Оросын хамтарсан сургууль, Кибер академи, 1-р сургууль, Кембрижийн сургууль, Логарифм сургуулийн 8-11-р ангийн 11 сурагч, Газрын тос, өрөмдлөгийн салбарын 2-р дамжааны 6 оюутан нийт 17 оролцогч, БНСАУ-ын талаас ЕБС-ийн 8-10-р ангийн 12 сурагч оролцсон ба хоёр орны хүүхдүүд бие биенээсээ харилцан туршлага судаллаа.

Сургалтыг БНСАУ-ын BOLD сургуулийн багш, дарга Joseph Hwang удирдан явуулж 3 хоногийн турш сурагчид код бичиж spiderrobot бүтээж 5 баг хоорондоо өрсөлдлөө.

image 20220831013148 1image 20220831013148 3image 20220831013148 5image 20220831013148 7image 20220831013148 9image 20220831013148 2image 20220831013148 4image 20220831013148 6image 20220831013148 8image 20220831013148 10

ШУТИС, ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбар