Арга хэмжээ рүү буцах

Эрчим хүчний системийн оргил ачааллын мэдээ

Эхлэх
2024 оны нэгдүгээр сарын 5 12:49
default

Эрчим хүчний системийн оргил ачааллын мэдээ

Эрчим хүчний системийн 2023.12.25-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1496 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 171 МВт-аар, импорт 123 МВт-аар тус тус өссөн байна.

Эрчим хүчний системийн 2023.12.15-наас 2023.12.21-ний өдрийн 7 хоногийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал 2023.12.20-ний өдрийн 19.00 цагт 1636 МВт, хамгийн их импорт 2023.12.19 болон 2023.12.20-ний өдрүүдэд тус тус 314 МВт хүрсэн байна.

Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлгүүр, шахуурга, зуух, компрессор, хатаагч зэрэг тоног төхөөрөмж, өндөр ачаалал авч асдаг тоноглолын асаах цаг, цех албадын ээлж солих үйл ажиллагааг 17-22 цагаас өөр цагуудад хийж эрчим хүчээ хэмнэж чадлын төлбөрөө бууруулаарай.

2024 01 05

Та гар утсаа цэнэглэсний дараа залгуурыг нь салгадаггүй бол цагт 0.065 төгрөг үр ашиггүй зарцуулсан байна. Энэ нь бага тоо мэт харагдаж байгаа боловч өдөржин залгаатай үлдээвэл 1.56 төгрөг, сард 46.8 төгрөг, жилд 561.6 төгрөгийг үрэгдүүлсэн байна. Улаанбаатар хотын 380,000 өрх бүр гэртээ дор хаяж 1 гар утасны цэнэглэгч сул залгаатай орхисон бол жилд 213,408,000 төгрөгийн эрчим хүчийг үр ашиггүй зарцуулж, эрчим хүчний системд ачаалал нэмсэн байна.

# Эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж, үр ашигтай хэрэглэж, эрчим хүчээ хэмнэцгээе!