"Хариуцлагатай Уул Уурхай" бүсийн чуулга уулзалт Төвийн бүс буюу Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгуулагдах гэж байна.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас уламжлал болгон зохион байгуулагддаг "Хариуцлагатай Уул Уурхай" бүсийн чуулга уулзалт Төвийн бүс буюу Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү чуулга, уулзалтын зорилго нь эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад оршино.
Чуулга, уулзалтад Төвийн бүсэд хамаарагдах Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгуудад хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ААН болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцоно.

Бүртгэл: https://forms.gle/ACKB2dgAfVPEdp2z7
Огноо: 2025 оны 09 дүгээр сарын 25, 26-нд
Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан хот, Залуучууд театрын дугуй танхим
Зохион Байгуулагч:
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Ашигт малтмал, газрын тосны газар
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци
Санхүүжүүлэгч, дэмжигч: