Мэдээ рүү буцах
Мэдээ

А.Дамдинсүрэнгийн нэрэмжит "Геодези 2025" улсын олимпиадыг 8 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа

2025 оны дөрөвдүгээр сарын 293 мин уншина
2025 04 29

"ГЕОДЕЗИ 2025" улсын олимпиадад “Геодези” хөтөлбөрөөр суралцдаг, Геодезийн шинжлэх ухааныг судалдаг ШУТИС, ХААИС, Үндэсний техникийн их сургууль, Их засаг их сургууль, Төмөр замын дээд сургууль, Техник технологийн дээд сургууль, Коосэн технологийн коллеж зэрэг их, дээд сургуулийн 35 багийн 210 оюутан оролцлоо. Олимпиадыг

  1. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургууль (ШУТИС-ийн ГУУС)
  2. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (ГЗБГЗЗЕГ)
  3. Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо (МГФЗЗХ)
  4. “Геодези”, “Сансрын геодези” хөтөлбөрөөр төгссөн 2002 оны төгсөгчид хамтран зохион байгууллаа.
2025 04 29

1-р зураг. Дурсгалын зураг

2025 04 29a

Олимпиадыг агуулгын хүрээнд Геодезийн шинжлэх ухааны мэдлэг, техник ур чадварын зэргээс хамааруулан 2 түвшинтэй зохион байгуулж I түвшинд 27 баг, II түвшинд 8 баг оролцож авхаалж самбаа, мэдлэг, ур чадвараа сорив.

2025 04 29b

3-р зураг. Шүүгчдийн бүрэлдэхүүн

Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “ГЕОДЕЗИ 2025” олимпиадын “I түвшин”-ний ангилалд 27 баг өрсөлдөж:

I байр. ШУТИС, “SIX SOLDRESS” баг, Удирдагч багш Ө.Алтансүх

II байр. ШУТИС, “EYES OF MINE” баг, Удирдагч багш Ж.Билгүүн

III байр. ТТДС “ОГТОРГУЙН ХЭМЖИГЧИД” баг, Удирдагч багш Я.Алтангэрэл

2025 04 29c

“II түвшин”-ний ангилалд 8 баг өрсөлдөж дүнгээ гаргалаа.

I байр. ШУТИС, “SYNERGY” баг, Удирдагч багш Д.Дөлгөөн

II байр. ШУТИС, “DAIZO” баг, Удирдагч багш Д.Дөлгөөн

III байр. ҮТИС “ЗУРАГЖУУЛАГЧИД” баг, Удирдагч багш Ж.Алтанцэцэг

2025 04 29d

Геодезийн олимпиадын даалгаварт:

  • Өгөгдсөн талбайд хэмжилт хийх,
  • Суурин боловсруулалт хийх,
  • Даалгаврын үр дүнг илтгэх,
  • Бодлого болон асуултад хариулах гэсэн цогц даалгаврыг 6 хүний бүрэлдэхүүнтэй багаар гүйцэтгэдэг нь оюутны мэдлэг, ур чадварыг сорьж чаддаг онцлогтой.
2025 04 29e2025 04 29f

ШУТИС, Геологи уул уурхай сургууль, Геодезийн салбар