Мэдээ рүү буцах
Мэдээ

АББ Группын нэрэмжит “Цахилгаан хөтлүүр, автоматжуулалт”-ын лабораторийн ашиглалтын байдлыг танилцуулах нээлттэй хичээлийг зохион байгууллаа.

2017 оны гуравдугаар сарын 222 мин уншина
10f4723dea387a57aa9f11f35e6809b88d2707eaIMG 0106

ШУТИС-ийн ГУУС-д АВВ группээс хандивласан “Цахилгаан хөтлүүр, автоматжуулалт”ын лаборатори 2016 оны 10 сард нээлтээ хийсэн. Уг лабораторийн ашиглалтын байдал, оюутнуудын дадлагажилтын түвшинг харуулах зорилгоор АВВ группын төлөөлөл, сургуулийн удирдлагыг оролцуулан нээлттэй хичээлийг 2016 оны 3 дугаар сарын 21-нд 2-22 лабораторид зохион байгууллаа. Уг арга хэмжээнд ГУУС-ийн захирал Б.Чинзориг, АВВ группын захирал С.Эрдэмбаяр, менежер Ё.Бат-Идэр, Бодит чадал компаний захирал С.Батхүрэл, УУС-ын багш нар оролцлоо.

АВВ группын захирал Эрдэмбаяр дүгнэж хэлэхдээ “Цахилгаан хөтлүүр, автоматжуулалт”-ын энэхүү лабораторийг нээснээр уул уурхайн салбарт цахилгааны мэргэжлээр сурч буй оюутнууд богино хугацаанд орчин үеийн дэвшилтэт технологиос суралцаж, практик дадлага эзэмшсэнийг дурдаад, цаашид үйлдвэрлэлийн ашиглалтыг явуулах боломжтой болсныг дүгнэж баяр хүргэлээ.

20170321 113351