Мэдээ рүү буцах
Зарлал
АНУ-ын Чарлестоны их сургуульд төлбөрийн хөнгөлөлттэй нөхцлөөр сургалтад хамруулна.
2026 оны нэгдүгээр сарын 52 мин уншина
ШУТИС болон АНУ-ын Чарлестоны их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй сургалтын хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Чарлестоны их сургуульд ШУТИС-ийн оюутнууд дараах чиглэлүүдээр сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй нөхцлөөр суралцах боломжтой.
Үүнд:
- Бизнесийн удирдлагын магистр (MBA)
- Бизнесийн ухааны магистр (MS in business)
- Өгөгдлийн шинжилгээний хөтөлбөр (Data Analytics)
Дээрхи чиглэлүүдээр сурч буй ШУТИС-ийн оюутнууд Чарлестоны их сургуулийн:
- Сертификат олгох сургалтын хөтөлбөрт – 50%,
- Магистрын хөтөлбөрт– 20% тус тус сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах боломжтой.
2026-2027 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болон хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс татаж авна уу. Хөтөлбөр болон Чарлестоны их сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцааны албанаас (1-218) авна уу.
Гадаад харилцааны алба