Мэдээ рүү буцах
Мэдээ
“Автомат роботын тэмцээн 2015” улсын хэмжээний тэмцээнд манай сургуулийн оюутнууд амжилттай оролцлоо.
2015 оны тавдугаар сарын 262 мин уншина

“Автомат роботын тэмцээн 2015” улсын хэмжээний тэмцээн УИХ-ын дарга болон ШУТИС-ын нэрэмжит, “Залуу зохион бүтээгч”-ийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын ШУТИС, Нээлттэй Инновацийн лаборатори (OIL), ШУТИС-ын Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “High Tech”клубууд хамтран МХТС дээр 2015.05.22 өдөр техник, технологид сонирхолтой бүх оюутан, сурагчдын дунд амжилттай зохиогдсоноороо онцлог болж өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд Говьсүмбэр, Дархан-Уул, Төв, Өмнөговь аймгууд болон УБ хотоос ЕБС-ийн сурагчдын ангилалд 15 дунд сургуулийн 26 баг, оюутны ангилалд9 их, дээд сургуулийн 28 багууд автомат роботын тэмцээний 2 төрөлд хурдхүч, авъяас чадвараа сорин амжилттай оролцлоо.