Мэдээ рүү буцах
Мэдээ

БАГАНУУР ХК-ИЙН ЗАСВАРЫН ХЭСГИЙН ХАМТ ОЛОН ЭШ-10/70 ЭКСКАВАТОРЫН 7 ДАХЬ ШАНАГАА ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ

2024 оны гуравдугаар сарын 223 мин уншина
2024 03 22j

БАГАНУУР ХК-ИЙН ЗАСВАРЫН ХЭСГИЙН ХАМТ ОЛОН ЭШ-10/70 ЭКСКАВАТОРЫН 7 ДАХЬ ШАНАГАА ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ

Г.Соронзонболд даргатай Засварын хэсгийнхэн шинэ санал санаачлага гарган компанийн дотоод нөөц бололцоог ашиглан, импортын шанагыг орлох шанага үйлдвэрлэдэг болоод 7 жил болж байна. Тэд ЭШ 10/70 экскаваторын 7 дахь шанагаа үйлдвэрлэн дуусгаж, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өглөө. Анх 2017 онд ЭШ10/70 экскаваторын шанага үйлдвэрлэхдээ ОХУ-ын шанаганы загвараар хийж байсан бол түүнээс хойш Америк esco шанаганы загвараар, технологийн авто машины хуучин тэвшийг ашиглах зэргээр хийж байв.

Харин өнөөдрийн хүлээлгэн өгч буй шанагыг ОХУ-ын загварыг сайжруулан Hitachi маркийн автосамосвалын ашиглагдахгүй болсон тэвшний бэхэлгээг ашиглан шанаганы аркны бэхэлгээ, ханын болоод оёорын бэхэлгээг сайжруулан үйлдвэрлэжээ. Засварын хэсгийнхэн шанага хийх бүрдээ байнга чанарт анхаарч уулын ажлын онцлогт тохирсон сайжруулалт хийж, ашиглалтын явцад гардаг гэмтэл болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлж сайжруулсаар ирсэн. Ингэснээр ашиглалтын хугацаа, засварт орох хугацаа уртсаж, бүтээл нэмэгдэж зардал хэмнэгдэх болсон.

2024 03 22j

Санасан санаачилсан бүхнээ хийсэн шиг хийдэг сэтгэлтэй зүтгэлтэй Засварын хэсгийн ажилсаг хамт олондоо баяр хүргэж, талархал илэрхийлье.