БНСУ-ын Чонбук Үндэсний Их Сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
БНСУ-ын Чонбук Үндэсний Их Сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Чонбук Үндэсний Их Сургуулийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.
Ерөнхий мэдээлэл:
- Солилцооны хөтөлбөрийн товч мэдээлэл /[JBNU] 2026 Fact Sheet for Students and Partner Universities/
Төлбөр болон дэмжлэг:
- Сургалтын төлбөрөөс 100% чөлөөлнө
- Амьжиргааны мөнгө суралцах хугацаанд зөвхөн нэг удаа 500,000 вон олгоно.
- 7 хоногт 20 хүртэлх цаг ажиллах эрхтэй
- Оюутан өөрөө ирэх,очих онгоцны зардал болон дотуур байрны төлбөрөө хариуцна. (Дотуур байрны төлбөр 800,000 вон бөгөөд үүнд Даваа-Баасан гарагт өдрийн 3 удаагийн хоол багтсан.)
Тусгай нөхцөл: УБ хотын БЗД болон Чонбук Үндэсний Их сургуулийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу БЗД-т оршин суудаг эсвэл ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутан энэхүү солилцооны хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд 1 сая төгрөгийн онгоцны зардлын хэсэг болгон олгоно. Гэрээгэнд дарж харна уу.
Шаардлага:
- ШУТИС-ийн бакалавр, магистр, докторын түвшний идэвхтэй төлөвт суралцаж буй суралцагч байх
- Магистр, докторын түвшний суралцагч Чонбук Үндэсний Их Сургуулийн багшаас авсан тодорхойлох захидал хавсаргах шаардлагатай
- Аливаа хэлний шалгуур байхгүй боловч Англи эсвэл Солонгос хэл мэддэг байх нь давуу тал болно.
Бүрдүүлэх материал (бүх материалууд англи хэл дээр байх)
- Өргөдлийн маягт (2025 оны 12 дугаар сарын 10-ны дотор энд дарж бөглөнө үү)
- ШУТИС-ийн багш, профессороос авсан тодорхойлох захидал
- Сургуулийн тодорхойлолт
- Албан ёсны дүнгийн хуулбар /улирал тус бүрээр гаргасан байх/
- Суралцах төлөвлөгөө /study plan/
- Гадаад паспортын хуулбар
- Цээж зураг (цагаан дэвсгэртэй, 3.5х4.5 хэмжээтэй)
Суралцах хугацаа: 1-2 улирал
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: Бүрдүүлсэн бичиг баримтыг Гадаад харилцааны албаны (ГХА) мэргэжилтэн М.Болортуяад эх хувиар ирүүлэхээс гадна bolortuya@must.edu.mn хаягт 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 11:00 цагаас өмнө илгээнэ.Жич: Энэхүү хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутан нь ШУТИС болон Чонбук Үндэсний Их сургуулийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу зөвхөн ГХА-д материалаа ирүүлж гэрээ байгуулснаар хамрагдах боломжтойг анхаарна уу. Тодруулах зүйл байвал ШУТИС-ГХА – 11329081 М.Болортуяа холбогдоно уу.
Гадаад харилцааны алба