Мэдээ рүү буцах
Мэдээ

CNC Navigation,  ШУТИС болон Тав Ди Ворлд ХХК стратегийн хамтран ажиллах гурван талт гэрээг байгууллаа.

2023 оны дөрөвдүгээр сарын 163 мин уншина
338188276 1703013370117698 120740632657474431 n

CNC Navigation, ШУТИС болон Тав Ди Ворлд ХХК стратегийн хамтран ажиллах гурван талт гэрээг байгууллаа.

CNC Navigation, ШУТИС болон Тав Ди Ворлд ХХК стратегийн хамтран ажиллах гурван талт гэрээг байгууллаа.

338392914 169166089345027 2623049025104604510 n

Уг гэрээний зорилго нь орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, турших, судалгааны лабораторийг хөгжүүлэх, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, дээд боловсролын сургалтын хөтөлбөрт салбарын хөгжил дэвшил, шинэ технологи, инновацыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах оюутнуудыг дадлагажуулах харилцан туршлага солилцож хамтран ажиллахад оршино.

CHCNAV үйлдвэр болон манай байгууллагын зүгээс 120 сая төгрөгийн өртөг бүхий хэмжилтийн багаж тоног төхөөрөмж /GNSS/, байнгын ажиллагаатай станц /CORS/-ыг үнэ төлбөргүй бэлэглэлээ. Тус үйл ажиллагаанд ШУТИС-ийн захирал доктор, профессор Т.Намнан, Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга доктор, профессор Д.Оюунцэцэг, ГУУС-ийн захирал доктор, дэд профессор К.Хавалболот, Геодезийн салбарын эрхлэгч доктор Э.Ганзориг, Тав Ди Ворлд ХХК-ийн ерөнхий захирал Л.Бат-Эрдэнэ, Гүйцэтгэх захирал Х.Пүрэвсүрэн, ажилтан Г.Тайванжаргал нар оролцов.

338385953 1315133282739848 2247240573154660901 n

Дэлхийд үнэлэгдэх оюуны үнэ цэнийг хамтдаа бүтээе. Shanghai huace navigation ltd & 5D WORLD ХХК бид судалгаа шинжилгээ, оюуныг дэмжинэ.

ГУУС, Геодезийн салбар