Мэдээ рүү буцах
Мэдээ

Доктор Б.Ишмэндийн нэрэмжит оюутны ЭШ-ний бага хурал -2015 амжилттай зохион байгуулагдлаа.

2015 оны гуравдугаар сарын 304 мин уншина
31e3c04f1dc97f4945dc9c43897c6158a3d604bf

Техникийн ухааны доктор Б.Ишмэндийн шинжлэх ухааны үйл хэргэийг мөнхжүүлэн жил бүр зохиогддог оюутны ЭШ бага хурал амжилттай болж өнгөрлөө.

Нэгдүгээр байранд:

  1. Уурхайн баяжуулахын ангийн оюутан Б.Барысбек “Баяжуулахын агуулгын математик загвар”. Удирдагч: док(PhD), дэд проф Р.Энхбат

Хоёрдугаар байранд:

  1. Уурхайн баяжуулахын ангийн оюутан М.Тайванбаяр “Таяннуурын ордын үүсмэл хаягдлыг дахин баяжуулах боломжийн судалгаа”. Удирдагч: Магистр Ч.Эрдэнэням
  2. Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ангийн оюутан Х.Пэрэнлэй “АССRутсыг хэрэглэснээр ган дээрх алдагдлыг бууруулах судалгаа”. Удирдагч: док(PhD), дэд проф Б.Эрдэнэцэцэг

Гуравдугаар байранд:

  1. Уурхайн ашиглалтын технологийн ангийн оюутан Б.Бат-Очир “Багануурын нүүрсний уурхайн дотоод овоолгын тогтворжилтын судалгаа" . Удирдагч: док (PhD), Б.Ганзориг
  2. Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ангийн оюутан Н.Баасандулам “Шингэн цахилгаан дамжууламжийн судалгаа”. Удирдагч: док (PhD) Л.Түмэнбаяр
  3. Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ангийн оюутан Б.Ернар “Хүчдэлийн регулятор ашиглан асинхрон хөдөлгүүрийн эрчим хүчийг хэмнэх судалгаа”. Удирдагч: Магистр Я.Доржсүрэн

нарын оюутнууд байр эзэлсэнээс гадна дараах оюутнууд тусгай байр эзэллээ.

Тусгай байрт:

  1. Уурхайн ашиглалтын технологийн ангийн оюутан П.Түвшинзаяа “Ил уурхайн замын налуугийн өнцгийг оновчлох”. Удирдагч: магистр Г.Амартүвшин
  2. Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ангийн оюутан М.Алдаржав “Сургуулийн орчин дахь чимээ шуугианы судалгаа”. Удирдагч: док (PhD) Л.Түмэнбаяр
  3. Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ангийн оюутан Б.Сүхтулга “Анги танхимын гэрэлтүүлэг оюутны хараанд нөлөөлөх байдлын судалгаа”. Удирдагч: док(PhD), дэд проф Б.Эрдэнэцэцэг
  4. Уурхайн ашиглалтын технологийн ангийн оюутан Б.Манал-сүрэн “Улаан-Овоогийн нүүрсний ил уурхайн бүтээлийг оновчлох асуудалд”. Удирдагч: док (PhD), Б.Батболд

Уг хурлыг 1990-1991 оны Уулын ашиглалтын болон Уурхайн цахилгаан-механикийн ангийн төгсөгчид ивээн тэтгэж идэвхтэй оролцлоо.

Хуралд оролцсон нийт оюутан, багш, төгсөгчиддөө амжилт хүсье.