Мэдээ рүү буцах
Мэдээ

"Гэрэлт-Очирваань" ХХК нь  Геологи, уул уурхайн сургуулийн бакалавр болон магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэлээ

2023 оны гуравдугаар сарын 312 мин уншина
default

"Гэрэлт-Очирваань" ХХК нь Геологи, уул уурхайн сургуулийн бакалавр болон магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэлээ

"Гэрэлт-Очирваань" ХХК-ийн 2 дахь жилдээ ивээн тэтгэсэн Геологи, уул уурхайн сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн бакалавр, магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал 2023 оны 03-р сарын 20-23нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Бакалавр оюутны Эрдэм шинжилгээний хурал хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан. Нэгдүгээр шатанд Газрын тос, өрөмдлөгийн салбар, Геодезийн салбар, Геологи, гидрогеологийн салбар, Уурхайн технологийн салбар, Эрдэс боловсруулалт инженерчлэлийн салбаруудын хэмжээнд нийт 34 оюутны 20 илтгэл, магистрын нийт 29, докторын 9 илтгэл хэлэлцүүлэгдэж, хоёрдугаар шатанд салбар бүрээсээ шилдгээр шалгарсан бакалавр оюутны 9 илтгэл, магистрын 8, докторын 5 илтгэл хэлэлцүүлэгдсэн. Судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол, үр өгөөж, бичиглэлийн стандарт, илтгэх ур чадвараар дүгнэн байр эзлүүллээ.

338024892 163244469977300 8415134561995922643 n338002886 1237017193609684 1071062798123204399 n338190376 550067677231457 7324811866215304101 n338045694 168688259378047 394207984623465153 n

Хуралд амжилттай оролцон шалгарсан оюутнууддаа, удирдагч багш нартаа, нийт оролцсон оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сургалт, судалгааны ажилд нь амжилт хүсье.

#GereltOchirvaani#GOparts#CTP#ШУТИС#ГУУС#MUST

ГУУС