Мэдээ рүү буцах
Мэдээ

ГУУС-д “Англо-Америко девелопмен” ХХК-ийн ерөнхийлөгч Грэми Ханкок айлчиллаа.

2015 оны тавдугаар сарын 201 мин уншина
2280e76e343542b01b48ac3aea493fc54459b304

Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбооны ерөнхийлч Ч.Энх-Амгалан “Англо-Америко девелопмен” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд суурин төлөөлөгч доктор Грэми Ханкок нар ШУТИС-ийн ГУУС-д зочилж захирал Б.Чинзоригтой хамтран ажиллах талаар ярилцав.

Ноён ерөнхийлөгчийн удирддаг компани нь геологи, уул уурхайн чиглэлээр дэлхийд айргийн тавд ордог. Тэрбээр их сургуульд олон жил багшилсан бөгөөд боловсролыг байнга дэмждэг хүн юм. Цаашид оюутан, докторант ажиллуулах боломжтойгоо хэлэв. Геологийн сургалтын дадлагын баазыг тохижуулахад мөнгөн хандив өргөж, Эрдэс баялгийн музейгээр аялав.