Мэдээ рүү буцах
Мэдээ

ГУУС харъяа Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн төгсөгчид "Үйлдвэрийн технологийн процессын автоматжуулалт" лабораторийн төхөөрөмж хандивлав.

2021 оны зургаадугаар сарын 132 мин уншина
4ae7b691ce6ec2fd61cc1926344b8e95f27656a9849866

ГУУС, ЭБИС "Технологийн процессын автоматжуулалт"-ын лабораторийн тоног төхөөрөмжтэй боллоо.

ГУУС харъяа Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн 2015 оны төгсөгчидийн төлөөлөл болох М.Маргад, Б.Баярмагнай нар IM trading компанийн зүгээс "Технологийн процессын автоматжуулалт"-ын лабораторийн тоног төхөөрөмж хандивлав.

195115871 4443138675720612 4155774576009172637 n

Лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээж авах үйл ажиллагаа 2021-06-04-ны өдөр болсон ба ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ЭБИС-ийн эрхлэгч К.Хавалболот, профессор Ж.Цэвэгмид, дэд процессор Б.Эрдэнэцэцэг, дэд процессор П.Ариунболор, багш Т.Биндэръяа, С.Эрдэнэцэцэг нар оролцлоо.

194404771 927912277987461 8801988759278132545 n

Энэ лабораторид конвейерийн тээврийн төхөөрөмж, түүнийг зөөлөн асаах хэрэгслүүд, давтамжийн хувиргуураар удирдах тоног төхөөрөмжүүдийг багтаасан.

193469957 1159713824507772 6258048949102169690 n189725038 3877404655720783 8854430105020585405 n

Энэхүү лабораторийг бакалавр болон магистрант оюутнууд туршилт судалгаа хийхэд бүрэн ашиглах боломжтой юм.

ГУУС, Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбар