Мэдээ рүү буцах
Мэдээ

“ГУУС-ийн Ахмадын төгөл” байгуулах, мод тарих үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

2025 оны аравдугаар сарын 23 мин уншина
d84c3d91 3a73 4a10 8494 171b14c7ca16

Олон улсын Ахмадын баярын (10-р сарын 1) болон Багш нарын баяр өдрийг (10-р сарын 5)-ыг угтан Геологи, уул уурхайн сургуулийн Захирлын зөвлөлийн санаачлагаар “ГУУС-ийн Ахмадын төгөл” байгуулах, мод тарих үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. ГУУС-ийн төгөл нь зөвхөн мод тарих төдий бус..

  • Түүхэн 65 жилийн турш сургуулиа хөгжүүлж ирсэн үе үеийн ахмадууддаа талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэх;
  • Профессор багш, ажилчид, хамт олныхоо хөдөлмөрийг мөнхжүүлэх билэг тэмдэг болон үлдэхийн зэрэгцээ;
  • Байгаль орчныг хамгаалах гэсэн 3 чухал зорилгыг нэгтгэн хийсэн утга учиртай үйл явдал байв.

Сургуулийн ахмад болон одоо үеийн төлөөлөл хамтдаа байгальд ээлтэй, ирээдүйд үр өгөөжөө өгөх төгөлөө байгуулж, мод тарьсан нь хамтын үнэ цэнийг илэрхийлсэн сайхан жишээ болж байна.

ad5a85bf a296 4243 9498 51e83a316792

Ахмадын баяр нь НҮБ-ын санаачилгаар 1990 оноос эхлэн тэмдэглэгдэж ирсэн бөгөөд Монгол Улсад 1992 оноос албан ёсоор тэмдэглэгдэж эхэлсэн. Энэ өдөр нь ахмад үеийнхэнд хүндэтгэл үзүүлж, тэдний амьдралын туршлага, нийгэмд оруулсан үнэт хувь нэмрийг үнэлэх зорилготой.

Багш нарын баяр нь ЮНЕСКО 1994 онд Дэлхийн багш нарын өдрийг албан ёсоор зарласнаар 10-р сарын 5-нд тэмдэглэдэг болсон. Монгол Улс 2013 оноос эхлэн энэ өдрийг багш нарын баяр болгон тэмдэглэж байна. Багш нар бол нийгмийн суурийг тавигч, ирээдүйг чиглүүлэгч гол хүчин зүйл гэдгийг энэ өдөр онцлон тэмдэглэдэг.

Хүндэтгэл, ухаарал, байгальд хайртай сэтгэл—энэ бүхэн нэгэн үйлдэлд нэгдсэн нь “Ногоон төгөл” байлаа.

d84c3d91 3a73 4a10 8494 171b14c7ca16c33def6a fbfd 4455 8e29 fb657fe71b5d

Энэхүү үйл ажиллагааг 2025-09-27-ны өдөр ГУУС-ийн ахмад багш ажилчидтайгаа ГУУС-ийн Захирлын зөвлөлийн гишүүд оролцон, Эрдэс боловсруулалт инженерчлэлийн тэнхимийн хамт олон зохион байгуулав.

e8e8cebc 87c5 43ec 866d 8cd5b214fb1a

ГУУС, ЭБИТ