Мэдээ рүү буцах
Мэдээ

ГУУС-ийн  оюутнууд Шарын голын уурхайтай танилцаад ирлээ.

2022 оны арван нэгдүгээр сарын 173 мин уншина

ГУУС-ийн оюутнууд Шарын голын уурхайтай танилцаад ирлээ.

2022 оны 11-р сарын 11-12-ны өдрүүдэд ГУУС-ийн нийт 41 оюутан, 5 багшийн хамт Шарын голын уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Шарын голын уурхайн удирдлагууд багш оюутнуудыг хүлээн авч уурхайн талаар танилцуулга хийж ХАБЭА-н зааварчилгаа өгсний хүрээнд багш оюутнуудыг 2 групп болгон хувааж уурхайн хэсэг, цехүүдийн үйл ажиллагаатай танилцуулав.

УУЦТТА мэргэжлийн багш нар уурхайн цахилгааны ИТА-тай уулзаж сургалт, судалгааны ажлын талаар хамтарч ажиллах яриа өрнүүлэв.

image 20221117213306 2

Багш нар уурхайн удирдлагуудтай уулзаж буй байдал

image 20221117213306 3image 20221117213306 5

УУЦТТА мэргэжлийн багш, оюутнууд уурхайтай танилцаж буй байдал

image 20221117213306 8

Багш, оюутнууд уурхайн карьер болон гүний ус шүүрүүлэх хэсэгтэй танилцаж буй байдал

Шарын гол сумын ерөнхий боловсролын 2, 6-р сургуулиудын хүүхдүүдийн спорт өдөрлөг дээр очиж мэргэжил сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулж сурагчдад хөтөлбөрүүдийн танилцуулгыг тараав. ЕБ-ын 6-р сургуулийн менежертэй уулзалт хийж хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг хэлэлцэв.

image 20221117213306 12

ЕБ-ын 6-р сургуулийн удирдлагуудтай болон мэргэжил сурталчилж буй байдал

Дашрамд дурдахад мэргэжлээ сурталчлах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон УУАТ, УУМ, УУЦТТА мэргэжлийн оюутнууддаа талархсанаа илэрхийлье.

2022.11.16

ГУУС-Уул уурхайн технологийн салбар, Эрдэс боловсруулалт инженерчлэлийн салбар