Мэдээ рүү буцах
Мэдээ

ГУУС-ийн профессор багш нар SMALL AND BEAUTIFUL” TRAINING PROGRAM ON MINING RESOURCE хамтарсан сургалтанд хамрагдлаа.

2026 оны гуравдугаар сарын 236 мин уншина
2026 03 23f

ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн профессор, багш нар Өвөр Монголын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (Inner Mongolia University of Science and Technology)-тай хамтран олон улсын сургалтзохион байгуулжамжилттай оролцлоо.

2026 оны 3 дугаар сарын 6-15-ны өдрүүдэд Хятадын Эрээн хотод болсон “Small and Beautiful” Training Program on Mining Resource Exploration and Environmental Management”хамтарсан сургалтад Монголын талаас ШУТИС, МУИС, уурхайн инженер техникийн ажилчидоролцов. Энэ сургалтанд ШУТИС, ГУУС-ийн Уурхайн технологийн тэнхим болон Эрдэс боловсруулалт,инженерчлэлийн тэнхимийн профессор багш нароролцлоо.

2026 03 23

Уг төсөл нь Монгол, Хятадын хооронд уул уурхайн нөөц ашиглалт, байгаль орчны хамгаалалт, тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой юм.

2026 03 23a

Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Ли Вэйпин, Поли тэсрэх бодисын технологийн групп ХХК-ийн намын нарийн бичгийн дарга Шангуан Хаофэн нар үг хэлж нээлтийн үг хэлэв. Мөн уг сургуулийн Монголын Төгсөгчдийн холбоог байгуулж холбооны гишүүд сонгох үйл ажиллагаа болов.

2026 03 23b

Уг төсөл нь Монголын болон Хятадын уул уурхайн салбарын мэргэжилтнүүдэд Хятадын дэвшилтэт технологи, ногоон уурхайн стандарт, ухаалаг системийн шийдэл, байгаль орчныг хамгаалах арга туршлагыг судлах боломж олгосон чухал үйл явдал байлаа.Сургалтдоорх агуулгынхүрээндявагдсан.

  1. Тэсэлгээний технологи ба аюулгүй ажиллагаа
  2. Ил болон далд уурхайн инженерчлэл
  3. Ухаалаг уул уурхай, дижитал шийдэл
  4. Уулуурхайн байгаль орчны менежмент, тогтвортой хөгжил
  5. Геологийн мэдээллийн систем, уурхайн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг сэдвүүдээр лекц, семинарт хамрагдсан юм.
2026 03 23c2026 03 23d

Уул уурхайн тэсэлгээний технологи, уурхайн ашиглалтын технологи, уул уурхайн аюулгүй байдал, ухаалаг уурхайн бүтээн байгуулалт, байгаль орчны менежмент, тогтвортой хөгжил, геологи, газар зүйн мэдээллийн систем зэрэг орчин үеийн уул уурхайн салбарын хамгийн сүүлийн үеийн технологи, практик туршлага зэрэг сэдвээр эрдэмтэн багш, мэргэжилтнүүд лекц уншиж, илтгэл тавив. Эрээн хотынлогистикийн бүс,тэсрэх бодисын үйлдвэр, агуулах, алтны уурхай, үйлдвэрлэлийн талбайд (Зижин алтны уурхай) ажиглалт, туршилт хийсэн.

2026 03 23e

Тэсрэхбодисын үйлдвэр, агуулах

2026 03 23e

Тус сургалтад хамрагдснаар ШУТИС-ийн Геологи, Уул Уурхайн сургуулийн профессор, багш нар олон улсын туршлагаас суралцаж, сургалтын үйл ажиллагаа, судалгаа, үйлдвэрлэл, технологийн уялдаа, хамтын ажиллагааг сайжруулан нэвтрүүлэх, оюутан, судлаач, инженер, техникийн ажилчдад дэвшилтэт технологийн мэдлэг олгох суурь тавигдсан.

Энэхүү сургалт нь Монгол-Хятадын хамтарсантөслийн санаачилга, боловсролын олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн бөгөөд хоёр улсын уул уурхайн салбарын харилцан ойлголцол, технологийн солилцоог улам бэхжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа. Сургалтад хамрагдсан профессор, багш, судлаач, инженерүүдэд гэрчилгээ гардуулж, хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх төлөвлөгөө ярилцсан ба уг хамтын ажиллагаа нь Монгол Улсын уул уурхайн салбарыг илүү ногоон, ухаалаг, байгаль орчинд ээлтэй болгоход чухал алхам боллоо.

2026 03 23f2026 03 23d

ГУУС, УУТ, ЭБИТ