Мэдээ рүү буцах
Мэдээ

Хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа

2022 оны гуравдугаар сарын 172 мин уншина
549846151631

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль “Метан Газ Ресурс” ХХК-тай 2022 оны 03 сарын 11-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхаргын метан хийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих, мэргэшсэн боловсон хүчний нөөцийг чадавхижуулах мөн шинэ төгсөгчид болон одоо сурч байгаа оюутнуудыг ажлын байраар хангах, шилдэг төгсөгчдийг ажлын байранд зуучлах, одоо сурч байгаа оюутнуудыг дадлагын ажилд зуучлах, метан хийн туршилт судалгааны лаборатори байгуулах зэрэг ажлууд хийгдэх болно.

image 20220317093016 1image 20220317093016 2

Уг арга хэмжээнд “Метан Газ Ресурс” ХХК -ийн дэд захирал Ц.Баярсайхан, хуулийн зөвлөх болон ГУУС-ийн удирдлагууд, профессор багш нар оролцов.

ГУУС