Мэдээ рүү буцах
Мэдээ

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “хятад хэлний сургалт явуулах идэвхтэй аргууд” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

2024 оны гуравдугаар сарын 272 мин уншина
2024 03 27a

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “хятад хэлний сургалт явуулах идэвхтэй аргууд” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Геологи, уул уурхайн сургууль 2024 онд ерөнхий боловсролын сургуулиудтай хамтарч ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд “Хятад хэлний сургалт явуулах идэвхтэй аргууд” сэдэвт сургалтыг Нийслэлийн лаборатори 23-р сургуулийн Ази судлалын тэнхимийн багш нарт зохион байгуулахаар төлөвлөсөн.

2024 03 27

Тус сургалтыг ШУТИС-ийн хичээлийн VIII байранд 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Сургалтыг ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхимийн дэд профессор Л.Чойжилмаа “Бие хүний хөгжил, төлөвшил ба сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа, Бие хүний чиг хандлагыг сургалтад харгалзах нь, Cургалтын аргууд, Cургалтад богино бичлэг ашиглах нь” дэд сэдвийн хүрээнд удирдан явууллаа.

2024 03 27a

Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажилд идэвхтэй оролцсон Нийслэлийн Лаборатори 23-р сургуулийн захирал Ш.Оюунсүрэн, Ази судлалын тэнхимийн багш нар болон бидний урилгыг хүлээн авч сургалт явуулсан ГХС-ийн дэд профессор Л.Чойжилмаа нарт баярласан талархснаа илэрхийлье.

2024 03 27b

Сургалт зохион байгуулсан. ГУУС, Геодезийн салбар