Мэдээ рүү буцах
Мэдээ

ИЭК МОНГОЛ ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2021 оны арван нэгдүгээр сарын 172 мин уншина
d2b177c051fadd6e3dcd6c726369414b8dd5f4a1456894

ИЭК МОНГОЛ ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2021-2022 -ИЙН ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Тэтгэлэгт хөтөлбөрт ШУТИС, ХААИС, ТЗДС, ТТДС-ийн цахилгаан эрчим хүчний чиглэлээр суралцаж буй 3, 4-р курсийн 60 гаруй оюутан оролцсон бөгөөд мэргэжлийн чиглэл өгөх лекц, зөвлөгөө, сургалт семинарыг үе шаттайгаар зохион байгуулсан нь ирээдүйн инженерүүдээ бодитойгоор дэмжсэн үйл ажиллагаа болсон юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнгээр ШУТИС-ийн ГУУС-ийн Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн 4-р курсийн оюутан Э.Болд хагас жилийн сургалтын тэтгэлэг гардан авлаа. Цалинтай дадлага хийх эрхээр ШУТИС-ийн ГУУС-ийн Уул уурхайн цахилгаан тоног
төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн 4-р курсийн оюутан М.Пүрэвдорж шагнууллаа.

1122(16)11223344(2)

Ирээдүйн инженерүүдийг хөгжүүлэх оюутны тэтгэлэгт хөтөлбөрт оролцсон бүх оюутан залуусдаа амжилт хүсье.

ГУУС, Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбар