Мэдээ рүү буцах
Мэдээ

Манай оюутнууд “ЭРДМИЙН XVI ЧУУЛГАН” оюутны эрдмийн чуулганд оролцож тэргүүн байр эзэллээ.

2016 оны дөрөвдүгээр сарын 113 мин уншина
237cbd463779dcf72fcac8ac68c222857c21ccc2zar6

Инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн ойг угтсан “ЭРДМИЙН XVI ЧУУЛГАН” оюутны эрдмийн чуулган нь дараах салбар хуралдаануудыг зохион байгууллаа.

  1. Техник, технологийн салбар хуралдаан
  2. Байгалийн ухаан, экологийн салбар хуралдаан
  3. Нийгмийн ухаан, хүмүүнлэг, дизайны салбар хуралдаан

Техник, технологийн салбар хуралдаанаас:

Тэргүүн байранд: ГУУС-ийнУул уурхайн салбарын Уурхайн машин тоног төхөөрөмж мэргэжлийн IV-р курсын Д.Мөнхбаяр, А.Мөнхтөр, М.Отгонболд, Б.Мөнх-Эрдэнэ нар “ТЭСЭЛГЭЭНИЙ ЦООНОГИЙН ӨРМИЙН НУНТГААС ДЭЭЖ АВАХ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗОХИОН БҮТЭЭЛТ” сэдэвт илтгэлээр тэргүүн байр эзэллээ. Уг ажлыг Уул уурхайн салбарын залуу багш Б.Лодоншарав, Г.Энхжаргал нар удирдан ажилласан байна.

Байгалийн ухаан, экологийн салбар хуралдаанаас:

Тэргүүн байранд: “ХАЦАВЧ ЗЭС ПОРФИРИЙН ОРДЫН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ, ГРАНИТОЙД ЧУЛУУЛГЫН ЭРДЭСЛЭГ БҮРЭЛДЭХҮҮН, ҮНЭМЛЭХҮЙ НАСНЫ СУДАЛГАА’’ сэдэвт илтгэлээр ГУУС-ийн Ашигт малтмалын эрэл хайгуулын ангийн оюутан Ж.Энхбаяр тэргүүн байр эзэллээ. Уг ажлыг ГУУС-ийн багш Б.Энхжаргал удирдсан байна.

Амжилт үзүүлсэн багш, оюутнууддаа цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.

zar4IMG 4910

Чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй ажилласан шүүгчид, оролцсон оюутнууддаа

баяр хүргэж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Жич: Бүтээлийн үзэсгэлэн 2016 он 04 сарын 29 нд болно. Багш, оюутнууд өргөнөөр оролцоно уу.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС