Мэдээ рүү буцах
Мэдээ
Мэргэшсэн боловсон хүчнийг Германд бэлтгэнэ.
2017 оны гуравдугаар сарын 152 мин уншина
Анх 1926 онд манай улсаас Герман улсад 30 орчим хүн дээд боловсрол эзэмшиж байсан бол өнөөдөр энэ тоо 35 мянга хэдийнэ давжээ. Герман улсад мэргэжил эзэмшсэн үе үеийн төлөөлөл энэ сарын 17-ны өдөр Төрийн ордны Их танхимд эх орныхоо хөгжилд, эдийн засгийн хүндрэлээс гаргахад ямар үүрэг, оролцоотой байх талаар чуулахаар болжээ.
Тус чуулганыг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагвын санаачилгаар Монгол Германы гүүр төрийн бус байгууллага болон Германы эрдмийн солилцооны алба хамтран зохион байгуулж байна. Чуулга уулзалт “Ажилсаг Монгол-Хөгжлийн үндэс” сэдвээр зохион байгуулагдана.