Мэдээ рүү буцах
Мэдээ

“Монголын геологийн асуудлууд” эрдэм шинжилгээний олон улсын хурал боллоо

2016 оны есдүгээр сарын 272 мин уншина
10d44fbcf0b4ce77a7dc8b045e360de83ddb17e0dsc 0027

“Монголын геологийн асуудлууд” эрдэм шинжилгээний олон улсын хурал боллоо

“Монголын геологийн асуудлууд” эрдэм шинжилгээний олон улсын хурал Монголын Геологийн Холбооны 20 жил, Монгол Чехийн геологийн хамтын ажиллагаа, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор О.Гэрэлийн хөдөлмөрийн алдарт зориулжээ. Монголын геологийн асуудлуудыг олон талаас нь авч үзсэн судалгааны шинэлэг мэдээлэл, дүгнэлтүүдийг Монгол Чехийн эрдэмтэн, геологичид гаргаж тавьснаараа сонирхолтой, ач холбогдолтой боллоо. Монголын геологийн сургуулийг үндэслэгчдийн нэг, нэрт эрдэмтэн, багш О.Гэрэлийн хагас зуу гаруй жилийн сургалт, судалгааны их хөдөлмөр, түүний 75 насны ой тохиож байгаад олон шавь нар, эрдэмтэн, багш нар бүтээлээ зориулж байлаа.

Проректор П.Жаргалтуяа, ГУУС-ийн захирал Б.Чинзориг нар О.Гэрэлд ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагнал гардуулж баяр хүргэв

Чехийн геологийн алба, Монгол дахь төслийн Павэл Ханзл, Карел Щулман нарын эрдэмтэн геологичид оролцож илтгэл тавив

Хуралд ШУА, ШУТИС, үйлдвэрлэлийн геологичдын төлөөлөгчид оролцов

Монголын Геологийн холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбат холбооныхоо үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв