Мэдээ рүү буцах

Мэдээ
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлт, үйлчилгээний чиглэлд хамтран ажиллана.
2025 оны аравдугаар сарын 232 мин уншина

Радиоэлектроник, нисэхийн болон хэмжилтийн төхөөрөмжийн (дрон, онгоц) үйлдвэрлэл, агаарын зураглалын чиглэлээр шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг "Геоскан" компанитай хамтын ажиллагааны уулзалт зохион байгууллаа.
2025 оны 10 сарын 20-ны өдөр болсон тус хамтын ажиллагааны уулзалтанд "Геоскан" компанийн удирдлага болон Монгол дахь үйл ажиллагааг хариуцагч "Те Rossa" компани, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр, Гадаад харилцааны албаны дарга Г.Батзориг, дээрхи чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг ШУТИС-ийн хот байгуулалт, геодези, тээвэр, логистик, электроник зэрэг тэнхимийн профессор судлаачид оролцож хамтын ажиллагааны санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд талууд:
- нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлт (дрон, нисэх загварууд), үйлчилгээ
- Төхөөрөмжийн дата боловсруулалт (агаарын зураг) зэрэг үндсэн чиглэлийн хүрээнд их сургууль-бизнесийн байгууллагын түншлэлийн зарчимд тулгуурлан шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

ШУТИС, Инновац, бизнес түншлэлийн алба