Мэдээ рүү буцах
Мэдээ

“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо

2025 оны тавдугаар сарын 304 мин уншина
2025 05 30a

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалт, судалгаа, инновацын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, ерөнхий боловсролын сурагчдад мэргэжил сонголтын зөв мэдээлэл хүргэх, оюутнуудыг ажлын байр, дадлагын боломжид холбох зорилготой “OPEN CAMPUS – 2025” нээлттэй өдөрлөг 2025 оны 5-р сарын 27-ны өдөр ШУТИС-ийн төв байрны гаднах задгай талбайд амжилттай зохион байгуулагдлаа.

2025 05 30a

Энэхүү арга хэмжээг ШУТИС-ийн бүрэлдэхүүн Барилга, архитектурын сургууль, Гадаад хэлний сургууль, Геологи, уул уурхайн сургууль, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Механик инженер, тээврийн сургууль хамтран зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлэв.

Энэхүү өдөрлөгт нийслэлийн 24 ерөнхий боловсролын сургуулийн 576 ахлах ангийн сурагч, багш нарын хамт оролцож, ШУТИС-ийн сургалтын орчин, хөтөлбөрүүд, лаборатори, музейтэй танилцлаа. Мөн “Тохирох мэргэжлийн хэв шинжийг тодорхойлох асуулга” судалгаанд хамрагдаж, мэргэжил сонголтын зөвлөгөө мэдээлэл авсан нь оролцогчдын хувьд чухал мэдээлэл боллоо.

2025 05 30b2025 05 30

Өдөрлөгийн хүрээнд “Инженер геодези” ХХК, “Гео-Инструмент” ХХК, “Юнигаз” ХХК, “Эрдэнэс алт ресурс” ХХК, “NBIK” llc, “Trigteg” llc, “Мальфлюорит” ХХК, “Монхорус интернэшнл” ХХК, “Цахилгаан түгээх үндэсний сүлжээ”, “Монцемент” ХХК, “Аглуут” ХХК зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, хүний нөөцийн хэрэгцээ, дадлагын хөтөлбөрүүдийг танилцуулан, хамтран ажиллалаа.

2025 05 30c

“OPEN CAMPUS” ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠡᠳᠦᠷᠯᠢᢉ ᠲᠦ ᠣᠷᠤᠯᠴᠠᠯᠠ

ᠱᠤᠲ᠋ᠢᠰ-ᠡᠶᠢᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠨᠤᠭᠤᠳ ᠠ᠋ᠴᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠢ “Open campus” ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠡᠳᠦᠷᠯᠢᢉ ᠲᠦ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ -ᠡᠶᠢᠨ ᠠᠬᠠᠯᠠᠬᠤ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠐ ᠭᠠᠷᠤᠢ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢᠳ ᠣᠷᠤᠯᠴᠠᠯᠠ᠃

ᠰᠤᠷᠤᠭᠴᠢᠳ ᠰᠢᠲᠦᠰ-ᠡᠶᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠭᠠ᠂ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᠮᠦᠽᠧᠢ ᠲᠡᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠵᠤ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠰᠣᠩᠭᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠲᠣᢈᠢᠷᠠᠬᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠪ ᠰᠢᠨᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠯᠭᠠ» ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠨ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠰᠣᠩᠭᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷ ᠮᠠᠰᠢ ᢈᠡᠷᠡᢉᠲᠡᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠤᠯᠠ᠃ #ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯᠢ᠋ᠶᠠᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᢈᠡ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ