Мэдээ рүү буцах
Мэдээ

“ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ-2017” оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо.

2017 оны арван хоёрдугаар сарын 74 мин уншина
359fbd1d65c67cf022ded6e6291de92b4652dc6a874987496465

“ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ-2017” оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо.

“Танан Импекс”ХХК нь ШУТИС-ийн ГУУС, Монгол Улсын Өрөмдлөгийн Холбоотой хамтран оюутнуудын эрдэм шинжилгээний бүтээлийг сурталчлах, судалгааны ажлыг урамшуулан дэмжих, тэдний шинэ санаа, бүтээлч сэтгэлгээг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хамтарч ажиллах зорилготойгоор өөрийн компанийн нэрэмжит “Оюунлаг ирээдүй” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 12 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Уг хурал нь уламжлал болон зохиогдсоор 15 дахь удаагаа болж геологи, өрөмдлөг, газрын тос, уул уурхай, үйлдвэрлэл технологи, механик тээврийн мэргэжлийн оюутнууд оролцов.

Энэ удаагийн хуралд нийт 17 илтгэл ирснээс, 2-р шатанд 12 илтгэлийг хэлэлцсэн ба ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын оюутан Ц.Нинжин, П.Пүрэв-Очир нарын (удирдагч багш-доктор, дэд профессор С.Оюунгэрэл, доктор Ж.Эрдэнэбаяр) “Алтай таван богд үндэсний паркийн мөстлөгийн үе шат ба гадаргын үнэмлэхүй насны судалгаа” сэдэвт илтгэл 1-р байр, ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын оюутан Ц.Мөнх-Эрдэнийн (удирдагч багш-доктор Д.Ундармаа) “Өрөмдлөгийн үед чулуулгийн хөөлтийг багасгах судалгаа” сэдэвт илтгэл 2-р байр, ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын оюутан Б.Бямбадоржийн (удирдагч багш-магистр Б.Чулуунцэцэг) “Газрын тосны өрөмдлөг-олборлолтын талбайн хөрсний бохирдолт, түүнийг арилгах арга” сэдэвт илтгэл 3-р байрыг тус тус эзэллээ.

24740819 1318245574953706 168085396 n24829523 1318245548287042 42853450 n24891843 1318245681620362 294556743 n

“Оюунлаг ирээдүй-2017” эрдэм шинжилгээний хурлын шүүгчид

24898993 1318245601620370 1389290128 n

“Оюунлаг ирээдүй-2017” эрдэм шинжилгээний хурлын шагналт байрын эзэд. Оюутан Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Бямбадорж, Ц.Нинжин, П.Пүрэв-Очир

“Оюунлаг ирээдүй” оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нийт оюутнууд, эрдэмтэн багш нар болон уг хурлыг хамтран зохион байгуулалцсан “Танан импекс”ХХК-ийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Монгол Улсын Өрөмдлөгийн Холбооны ажлын алба