Мэдээ рүү буцах
Мэдээ

ШУТИС, Японы Нагояа их сургуультай магистрын хээрийн судалгааг гурав дахь жилдээ хамтран зохион байгууллаа.

2016 оны есдүгээр сарын 204 мин уншина
5d39135175beb6c3fbf7cda959642420144e398d6677

Япон улсын Нагояа их сургуулийн Хүрээлэгч орчин судлалын сургууль дээр хэрэгждэг “Natural History Program: Fostering Future Leaders for Globalization” хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн Сургуулийн Геологи, Гидрогеологийн салбараас оюутны хээрийн лекц-судалгааг хамтран зохион байгуулаад гурав дахь жилийн нүүрийг үзэж байна. Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд манай 2 багш (О.Мөнхцэцэг, Г.Сэрсмаа), 8 оюутны хамт (үүнээс МУИС-ийн 2 оюутан) оролцсон ба энэ жил профессор Д.Бат-Өлзий, ШУА, Палеонтологи-Геологийн хүрээлэнгийн ЭНБД Н.Ичинноров нар 4 магистрантын хамт оролцлоо (Зураг 1).

Хээрийн лекц-судалгааны эхний хэсэг Өмнөговь аймгийн Цогт сумын нутагт орших АНУ-ын Байгалийн Түүхийн Музейн Рой Чапман Эндрюс нарын Төв Азийн экспедицийн судалгаагаараа дэлхийд анх удаа үлэг динозаврын өндөг олсон Баянзаг, ойролцоо орших төсөөтэй гарал үүсэл, амьтан ургамлын үлдэгдэлтэй ч хоорондоо эрс ялгаатай шинж чанар бүхий Төгрөгийн Ширээ, Авдрантын нуруунд ажиллаж, ажиглалт судалгаа, тайлалт дүгнэлт хийсэн юм.

Untitled(5)

Зураг 1. Хөтөлбөрт хамрагдсан багш ба оюутнууд. Нагояа их сургуулиас 6 багш, 6 магистрант, ГУУС-аас 2 багш, ПГХ-ээс 1 багш, 4 магистрантын хамт нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй ажиллав

1122(4)3344(4)

Зураг 2. Зураг 3.

Зураг 2. Баянзаг дахь хээрийн судалгааны эхний өдөр

Зураг 3. Дунд төрмөлийн үед салхиар зөөгдөн хуримтлагдсан улаан элс

5566(3)

Зураг 4. Динозаврын алхсан зам

5d39135175beb6c3fbf7cda959642420144e398d667787788

Зураг 8. Атираажсан хас чулуун гарш. Зураг 9.

Зураг 8. Атираажсан хас чулуун гарш нь эртний далайн ёроолд үүссэнийг илтгэнэ.

Зураг 9. Шохойн чулуун агуй дахь өвөрмөц тогтоц-сталактит

66558821144(1)

​ Зураг 10. Зураг 11.

Зураг 10. Эртний хүмүүсийн агуйн хананд сийлсэн бурханы сийлбэр

Зураг 11. Идэвхтэй галт уул холоос харагдах байдал

558885522

Зураг 12. Зураг 13. Япон тэнгисийн эрэг дээр

Зураг 12. Такедани интрузив, нэг сая жилийн настай гэж үздэг дэлхий дээрх хамгийн залуу гүний чулуулаг

ТАЛАРХАЛ

Монголын залуу судлаач, оюутан, эрдэмтдийг хөгжүүлэхэд боловсрол, судалгаа шинжилгээ, лбароторийн үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжсээр ирсэн Нагояа Их Сургууль, Нагояа Их Сургуулийн музей, ШУТИС дах Нагояа Их Сургуулийн хээрийн судалгааны төвийн профессор багш нарт талархал илэрхийлье.