Мэдээ рүү буцах
Мэдээ

“Тэсрэх бодисын үйлдвэрлэл, тэсэлгээний ажлын технологи” семинар, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

2016 оны аравдугаар сарын 252 мин уншина
0acd2553b4f0501de880d3127903d739353d23ffUntitled 121654

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Мэргэжлийн зөвлөл, МХЕГ, ШУТИС-ийн ГУУС, Уурхайн судалгаа, хөгжлийн төв, Ил уурхайн инженерүүдийн холбооноос хамтран зохион байгуулсан олон талт семинар, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

УУХҮЯ-ны БХЗГ-ын дарга бөгөөд Мэргэжлийн зөвлөлийн дарга Д.Даваадорж, ШУТИС-ийн ГУУС-ийн захирал, дэд профессор Б.Чинзориг, МХЕГ-ын БОГУУХГ-ын Улсын ахлах байцаагч Л.Цэвээнравдан нар нээлтийн үг хэлсэн нь төрийн захиргааны байгууллагуудын зүгээс энэхүү семинарын ач холбогдлыг өргөсөн үйл явдал болсон.

14715538 534744463387873 5670118538543015315 o

Семинарыг проф. С.Цэдэндорж удирдан явуулсан ба ГУУС-ийн профессор багш нар, мэргэжлийн холбоодын төлөөлөл, тэсэлгээний ажил, үйлилчгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлага, ИТА-нууд, залуу инженер, судлаачид, оюутан залуучууд идэвхитэй оролцож нийт 8 илтгэл хэлэлцүүлсэн.

Семинарын үйл ажиллагааныд идэвхитэй оролцсон УУХҮЯ, МХЕГ, АМГТГ, ТЕГ-ын төлөөлөгчид, ШУТИС-ийн ГУУС-ийн удирдлага, Хөгжлийн ирээдүй клубын оюутан залуучуудад талархал илэрхийлье.

IMG 738814859460 1311079622288859 2091449174 o