Мэдээ рүү буцах
Мэдээ

Цахилгаан хангамжийн улсын VII олимпиад амжилттай явагдаж өндөрлөлөө.

2024 оны хоёрдугаар сарын 63 мин уншина
1122

Цахилгаан хангамжийн улсын VII олимпиад амжилттай явагдаж өндөрлөлөө.

Цахилгаан хангамжийн улсын VII олимпиад 01 сарын 19-20 ны өдрүүдэд ШУТИС-ийн харъяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр амжиллттай зохион байгуулагдаж өдөрлөлөө.

Олимпиадад ШУТИС–ЫН харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэт цогцолбор дээд сургууль ШУТИС–ГУУС, ШУТИС–ийн харьяа Дарханы Технологийн сургууль, ХААИС, Teхник Тeхнологийн дээд сургууль гэсэн 5 их, дээд сургуулийн 9 баг оролцлоо. Олимпиадад оролцогчид нь:

  1. Онолын тэмцээн
  2. Бодлогын тэмцээн
  3. Симуляцийн тэмцээн
  4. Ур чадварын тэмцээн гэсэн 4 даалгавар гүйцэтгэн мэдлэг чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
image 20240206165028 1

Цахилгаан хангамжийн улсын VII олимпиадад оролцогчид

Олимпиадад оролцогчдыг 2 төрлөөр байр эзлүүлэн шагнаж урамшууллаа.

Олимпиадад хувийн амжилтаар

  1. Iбайр

    Тeхник тeхнологийн дээд сургуулийн оюутан Г.Энх–Амгалан,

  2. IIбайр

    Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн ЦСА-3 ангийн оюутан Л.Шинэхүү

  3. IIIбайр

    Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн ЦСА-2 ангийн оюутан У.Нандин–Эрдэнэ

image 20240206165028 2

Багийн дүнгээр

  1. Iбайр

    Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн I баг

  2. IIбайр

    Тeхник тeхнологийн дээд сургуулийн II баг

  3. IIIбайр

    Тeхник тeхнологийн дээд сургуулийн I баг

  4. IVбайр

    ШУТИС-ийн ГУУС-ийн багтус тус шалгарлаа.

image 20240206165028 3

Олимпиадад амжилттай оролцсон оюутнууд болон эрдэмтэн багш нартаа цаашдын хичээл сурлага, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсье.

ШУТИС, ГУУС