Мэдээ рүү буцах
Зарлал
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН АЖИЛД ОЮУТАН АВНА
2026 оны гуравдугаар сарын 112 мин уншина
Шинжлэх ухаан, технологийн төв номын сан
ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн төв номын сан нь оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн орчинд ажиллах дадлага, туршлага олгох зорилтын хүрээнд 2023 оноос эхлэн “24 цагийн уншлагын танхим”-ын үйлчилгээнд цагийн оюутнуудыг ажиллуулж байна.
2026 оны 03 сарын 15-ны өдрөөс үйлчилгээний ажилтны орон тоонд 2 оюутан ажилд авна.
Ажлын үндсэн чиг үүрэг
- Нийтийн эзэмшлийн талбайн өдөр тутмын цэвэрлэгээ, эмх цэгцийг хангах;
- Ариун цэврийн шаардлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөж ажиллах;
- Удирдлагаас өгсөн холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэх.
Тавигдах шаардлага
- ШУТИС-д идэвхтэй суралцаж буй оюутан байх;
- Хариуцлагатай, цаг баримталдаг, сахилга баттай байх;
- Багаар ажиллах чадвартай байх.
Нэмэлт мэдээлэл
- Ажлын хэлбэр:Цагийн
- Ажлын байр: ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн төв номын сан
- Ажлын цагийн зохицуулалт: Оюутны хичээлийн хуваарийг харгалзан тохирно.
Бүртгэл
- Сонирхож байгаа оюутнууд 2026.03.04-ний 09:00 цагаас 2026.03.12-ны 18:00 цаг хүртэл номын сангийн 505 тоот өрөөнд бүртгүүлнэ үү.
Холбогдох утасны дугаар: 11314029, 88285665