Мэдээ рүү буцах
Мэдээ

Уурхайн технологийн салбараас шинэ элсэгч оюутнууддаа “Хар тамхины хор уршиг” урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.

2019 оны арван хоёрдугаар сарын 32 мин уншина
7dd0d6e7ec59f1f4bbb4bc541f54b1291fd3dbae14+9651

Уурхайн технологийн салбараас шинэ элсэгч оюутнууддаа “Хар тамхины хор уршиг” урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд манай улсын хэмжээнд хaр тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус наймаа өсвөр үе, залуучуудын дунд нэлээдгүй газар авах хандлагатай байна. Мөн хар тамхины хэрэглээ монгол хүний удмын санд нөлөөлөх эрсдэл бий болгожээ. ГУУС-ийн Уурхайн технологийн салбарт 2019-2020 оны хичээлийн жилд “Уул уурхайн ашиглалтын технологи”, “Уул уурхайн маркшейдер”, “Уул уурхайн менежмент” хөтөлбөрөөр нийт 106 оюутан элсэн суралцаж байгаа оюутан залуучуудад хар тамхины хор уршгийн талаар мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх сургалтыг 2019 оны 11-р сарын 29-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албатай хамтран зохион байгууллаа.

Мэдээ бэлтгэсэн: УТС-ын дэд профессор Г.Уранбайгаль