Мэдээ рүү буцах

Мэдээ
Залуу эрдэмтэн, судлаачдын дунд зохион байгууллагддаг “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө.
2015 оны аравдугаар сарын 232 мин уншина

“Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг БCШУ-ны яам, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ, ТИЗСН-ээс залуу эрдэмтэн судлаачдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. 11 дэх жилдээ зохиож буй уг хуралд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, МЗЭХ-ны Ерөнхийлөгч Д.Баттогтох, салбартаа тэргүүлэх ахмад эрдэмтэд, мөн 120 гаруй залуу судлаач оролцлоо.
Хуралд их, дээд сургууль, хүрээлэн, төвүүдийн судлаачдаас гадна Aвстрали, БНЭУ, Франц, БНСУ, БНХАУ, ОХУ-д сурч байгаа судлаачид оролцож, нийт 100 гаруй судлаач 50 орчим бүтээл ирүүлжээ. Залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал нь:
- Инноваци, хэрэглээний шинжлэх ухааны болон технологи
- Суурь судалгаагэсэн хоёр чиглэлд хуваагдан, судлаачид илтгэлүүдээ англи хэлээр тавьсан юм.
