Мэдээ рүү буцах
Мэдээ

ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН МЕТАН ХИЙ ХАДГАЛАХ САВНЫ УГСРАЛТ, СОРИЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2023 оны арван нэгдүгээр сарын 62 мин уншина
1177

ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН МЕТАН ХИЙ ХАДГАЛАХ САВНЫ УГСРАЛТ, СОРИЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

С.PD337 “Газрын тос, бүтээгдэхүүний байгууламжийн зураг төсөл”, С.PD340 “Хийн сүлжээ, хангамж” хичээлүүдийн хүрээнд Газрын тос, өрөмдлөгийн салбарын дэд профессор, доктор (PhD) Б.Наранцэцэг, ахлах багш С.Сийлэгмаа нар Газрын тосны инженерийн 2, 3, 4 курсын нийт 50 оюутанг удирдан Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалт болох Төв цэвэрлэх байгууламжийн технологи үйл ажиллагаа, Метан хий хадгалах савны угсралт, үндсэн хийц, тоног төхөөрөмж, технологи үйл ажиллагаатай 2023 оны 09 дүгээр сарын 29 ны өдөр очиж танилцсан.

1122112233

Зураг 1. Төв цэвэрлэх байгууламжтай танилцаж буй байдал

11441155

Зураг 2. Төв цэвэрлэх байгууламжийн танилцуулга, хөдөлмөр хамгаалалын дүрмийг танилцуулж буй байдал

1166

Зураг 3. Метан хий хадгалах савны бүтэц, хийц, тоног төхөөрөмжтэй танилцаж буй байдал

Төв цэвэрлэх байгууламжийн ерөнхий инженер, Газрын тосны инженер, магистр Г. Халиун нарт талархсанаа илэрхийлье.

ГУУС, ГТӨС