Гидрогеологи
“Гидрогеологи” мэргэжил нь газар доорх усны талаарх үзэл баримтлал, онол, аргачлал боловсруулах, хөгжүүлэх, усны бодлого тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ, судалгаа хийх, хүн ам, бэлчээр, үйлдвэрийн усан хангамжийн эх үүсвэр болох газрын доорх усны ордыг илрүүлэх, ашиглалтын нөөцийг тогтоох, рашаан, газрын доорх усны чанар, гарал үүсэл, бохирдлын болон нөөцийн загварчлал, усны бохирдлоос хамгаалах, арилгах судалгаа, ашигт малтмалын орд, уурхайн усжилт, уурхайн ус шүүрүүлэлтийг үнэлэх, хаягдлын сангийн усны алдагдлын судалгаа, цэвдэгтэй бүс нутгийн болон газрын тосны гидрогеологийн судалгаа, газрын гүний дулааны судалгааг хийдэг.
Монгол орон ус хэрэглээний 70 гаруй хувийг газрын доорх усаар хангаж байна.
Programme learning outcomes
Усны бодлого тодорхойлох, төлөвлөх.
Газрын доорх усны нөөц, чанарыг тогтоож хяналт шинжилгээ судалгаа хийх.
Орчин үеийн програм ашиглан усны нөөцийн болон бохирдлын загварчлал хийх.
Уурхайн ус шүүрүүлэлтийг үнэлэх, хаягдлын сангийн усны алдагдлын судалгаа хийх чадвартай болно.