Гидрогеологи, инженер геологийн тэнхим

About

Тэнхимийн тухай: Гидрогеологи, инженер геологийн тэнхим нь Монгол Улсад газрын доорх усны судалгаа, инженер геологи, геотехник болон геоэкологийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг тэргүүлэх шинжлэх ухааны нэгжийн нэг юм. 1973 оноос эхлэн гидрогеологи, инженер геологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл Монгол Улсын усны нөөцийн судалгаа, уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт ажиллах олон зуун инженер, судлаачдыг бэлтгэн гаргасан. Тэнхим нь сургалт, судалгааг уялдуулан хөгжүүлж, газрын доорх усны нөөцийн хамгаалалт, инженерийн байгууламжийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчны тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэн ажиллаж байна.

Сургалтын хөтөлбөр: Тэнхим нь дараах шаталсан сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Бакалаврын хөтөлбөр

  • Гидрогеологи
  • Инженер геологи, геотехник

Магистрын хөтөлбөр

  • Гидрогеологи
  • Инженер геологи, геотехник
  • Геоэкологи

Докторын хөтөлбөр

  • Гидрогеологи
  • Инженер геологи
  • Геоэкологи

Сургалтын хөтөлбөрүүд нь орчин үеийн газарзүйн мэдээллийн систем (GIS), гидрогеохими, газрын доорх усны загварчлал, инженер геологи, геотехникийн үнэлгээ, хүрээлэн буй орчны судалгааны арга зүй-г хослуулсан, практикт чиглэсэн боловсрол олгодог.

Судалгааны чиглэл

Манай тэнхим нь газрын доорх ус, инженер геологи, геотехник болон геоэкологийн чиглэлээр дараах судалгааг явуулж байна.

  • Газрын доорх усны эрэл хайгуул, нөөцийн үнэлгээ
  • Газрын доорх усны чанар, бохирдлын судалгаа
  • Гидрогеохими болон хүрээлэн буй орчны изотопын судалгаа
  • Газрын доорх усны нөөцийн загварчлал
  • Барилга, дэд бүтцийн байгууламжийн инженер геологи, геотехник
  • Уул уурхайн гидрогеологи болон геотехникийн судалгаа
  • Геологийн аюулт үзэгдэл, гео-гамшгийн эрсдэлийн үнэлгээ
  • Геоэкологи болон хүрээлэн буй орчны судалгаа

Эдгээр судалгаанууд нь усны нөөцийн менежмент, дэд бүтцийн аюулгүй байдал, уул уурхай, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчны хамгаалалтад чиглэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлүүдийг боловсруулахад чиглэгддэг.

Судалгаа, хамтын ажиллагаа

Тэнхим нь дотоодын болон олон улсын их сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран судалгааны төсөл, хамтарсан судалгаа, багш, судлаач болон оюутны солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Мөн газрын доорх усны нөөцийн судалгаа, уул уурхайн усны менежмент, инженер геологи, геоэкологийн чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна.

Төгсөгчид ба салбар дахь хувь нэмэр

Тэнхим байгуулагдсан цагаасаа хойш 700 орчим инженер, 120 гаруй магистр, 19 доктор бэлтгэн гаргасан бөгөөд төгсөгчид нь Монгол Улсын усны нөөцийн судалгаа, уул уурхай, барилга, дэд бүтэц, байгаль орчны салбаруудад амжилттай ажиллаж байна.

Contact

ШУТИС-ийн хичээлийн I-р байр 310 тоот, Бага тойруу 34, Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар, Монгол Улс
bnaraa@must.edu.mn
+976-89062620

Department Head

Б.Наранчимэг

Б.Наранчимэг

Тэнхимийн эрхлэгч

bnaraa@must.edu.mn