Инженер геологи, геотехник
“Инженер геологи, геотехник” мэргэжил нь бүс нутаг, хот тосгон, ашигт малтмалын орд, уул уурхай, барилга байгууламжийн нутаг дэвсгэр, талбай, зурвасын геологи орчин, инженер-геологийн нөхцөлийг тодорхойлох, инженер байгууламжийн зураг төсөл боловсруулахад шаардагдах инженер-геологийн үзүүлэлтүүдийг нарийвчлан тогтоох, инженер геологийн үйл явц, үзэгдлүүдээс уурхай болон бүх төрлийн инженерийн барилга байгууламжид үзүүлэх сөрөг нөлөөллийг тогтоох, урьдчилан сэргийлэх, хамгаалах, таслан зогсоох оновчтой аргуудыг боловсруулах, хяналт мониторинг хийх зэрэг инженер геологи, геотехникч инженерүүдийг бэлтгэдэг
Programme learning outcomes
Бүс нутаг, хот тосгон, ашигт малтмалын орд, уул уурхай, барилга байгууламжийн нутаг дэвсгэр, талбай зурвасын геологи орчин, инженер геологи, геотехникийн нөхцөлийг тодорхойлох.
Инженер байгууламжийн зураг төсөл боловсруулахад шаардагдах инженер геологийн үзүүлэлтүүдийг нарийвчлан тогтоох чадвар.
Инженер геологийн үйл явц, үзэгдлүүдээс уурхайн болон бүх төрлийн инженерийн барилга байгууламжид үзүүлэх сөрөг нөлөөллийг тогтоох, урьдчилан сэргийлэх, хамгаалах, таслан зогсоох, оновчтой аргуудыг боловсруулах, хяналт мониторинг хийх чадвар эзэмшинэ.