Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхим
About

Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхим нь 1979 оноос өрөмдлөгийн инженер, 1991 оноос газрын тосны инженерийг дотооддоо бэлтгэх болсон. Анхны элсэлтээ авч эхэлснээс хойш өрөмдлөгийн чиглэлээр 60 удаагийн төгсөлт хийж өрөмдлөгийн инженерээр 481, газрын тосны мэргэжлээр 167 удаагийн төгсөлт хийж газрын тосны чиглэлээр 1300 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн байна. Улмаар 2005 оноос “Хийн дамжуулалт, ханамж” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж, 108 хийн инженерийг бэлтгэсэн. Мөн 1997-2003 онуудад Газрын тосны боловсруулалт мэргэжлээр 61 инженер бэлтгэсэн. Хугацааны туршид нийтдээ 2000 гаруй инженерийг бэлтгэн гаргажээ.
Салбарт одоо 8 багш, 3 ажилтан нийт 11 хүн ажиллаж байгаа бөгөөд хичээлийн 1 лаборатори, 4 кабинет, 1 сургалтын полигонтой болно. Тус салбар нь одоогоор “Өрөмдлөгийн инженерчлэл”, “Газрын тосны инженерчлэл”, “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл”, “Хийн инженерчлэл” хөтөлбөрөөр бакалавр, “Өрөмдлөгийн инженерчлэл”, “Газрын тосны инженерчлэл”, “Хийн инженерчлэл”, хөтөлбөрөөр судлаач болон мэргэжлийн магистр, “Өрөмдлөгийн инженерчлэл”, “Газрын тосны инженерчлэл”, “Хийн инженерчлэл” хөтөлбөрөөр докторын түвшний сургалтуудыг тус тус явуулж байна.
Бидний зорилго:
Монгол орны хатуу ашигт малтмал, ус, уламжлалт ба уламжлалт бус газрын тос, хий, инженер-геологийн болон техникийн зориулалттай цооног өрөмдлөг, уламжлалт ба уламжлалт бус эх үүсвэрүүдийн олборлолт, газрын тос, бүтээгдэхүүн, хийн боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, хангамжийн чиглэлээр дэлхийн түвшний шинэ техник, дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлэх, хөгжүүлэх чадвартай, багаар ажиллах, багаар ажиллах, шүүмжлэлтэй сэтгэлгээтэй, шийдвэр гаргах ур чадварыг эзэмшсэн, инновацилаг, дэлхийн хэмжээнд ажиллах, насан туршийн боловсролыг хөгжүүлдэг, дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх
Судалгааны ажлын тэргүүлэх чиглэл:
Уламжлалт ба уламжлалт бус тос, хий, тэдгээрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, нийлүүлэлт, хэрэглээнд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих дэвшилтэт техник, технологи инновацийн судалгааг хөгжүүлнэ.
Хөтөлбөрүүд:
Бакалавр:
- 072405 Өрөмдлөгийн инженерчлэл
- 072406 Газрын тосны инженерчлэл
- 072407 Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл
- 072408 Хийн инженерчлэл
Магистр (судлаач, мэргэжлийн):
- E072405 Өрөмдлөгийн инженерчлэл
- E072406 Газрын тосны инженерчлэл
- E07240402 Хийн инженерчлэл
Доктор:
- F072405 Өрөмдлөгийн инженерчлэл
- F072406 Газрын тосны инженерчлэл
- F07240402 Хийн инженерчлэл
Contact
- Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхим
- Oyuntugs@must.edu.mn
- Утас: (976-11) 324590, дотуур утас 2216, +976-99117420
Department Head

