Геологийн тэнхим

About

image 20220307142654 1

Манай салбар нь Геологи, Гидрогеологи, Геофизик, Ашигт малтмалын эрэл хайгуул, Инженер геологи, геотехник мэргэжлүүдээр бакалаврын түвшинд, Геологи, Гидрогеологи, Геоэкологи, Геофизик, Ашигт малтмалын эрэл хайгуул, Инженер геологи, геотехник мэргэжлүүдээр магистрын түвшинд, Геологи, Гидрогеологи, Геоэкологи, Инженер геологи, геотехник мэргэжлүүдээр докторын түвшинд шаталсан сургалтыг явуулж байна.

Бидний зорилго:

Геологийн шинжлэх ухааны онолын өндөр мэдлэгтэй, геологи, гидрогеологи, инженер геологи, геоэкологи, геофизикийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах чадвартай, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дэвшилтэт арга, технологийг эзэмшсэн иргэний өндөр ухамсар, соёлтой мэргэжилтэн бэлтгэх явдал юм.

Судалгааны ажлын тэргүүлэх чиглэл:

  • Монгол орны хөгжлийн тулгуур болсон хүн-байгальд ээлтэй геологийн суурь судалгааг олон улсын жишигт нийцүүлэн хийж бүх төрлийн ашигт малтмалын ордыг орчин үеийн аргуудыг ашиглан илрүүлэх;
  • Газрын доорх усны нөөц баялаг, чанар, геологи орчны төлөв байдал, инженер геологи, геотехникийн үнэлгээ, геологи орчны бохирдол, эрсдлийг бууруулах гидрогеологи, инженер геологи, геоэкологийн судалгаа

Хөтөлбөрүүд:

  1. Геологи
  2. Геофизик
  3. Ашигт малтмал эрэл, хайгуул

Department Head

Б.Алтанзул

Б.Алтанзул

Тэнхимийн эрхлэгч

altanzul@must.edu.mn