Санхүүгийн алба

Санхүү, төсвийн үйл ажиллагааг хариуцна.

ГУУС-ийн шилэн данс

Санхүүгийн ажилтны чиг үүрэг

  1. Салбар, нэгжүүдээс санал авч тухайн жилийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, төсөл, гэрээт ажил, түр сургалт зэрэг төсвийн төслийн тооцоог нэгтгэн сургуулийн жилийн төсөв батлуулж мөрдөж ажиллах,
  2. Санхүүгийн тайлан тэнцлийг гаргаж үнэн зөв мэдээллээр хангах,
  3. Төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалт, тайлагнал, нягтлан бодох бүртгэл хөтлөлтөнд хяналт тавих,
  4. Гадаадын болон дотоодын ЭШ-ний төсөл, гэрээт ажлын гэрээ, түр сургалтын төсөв, гэрээ болон төсвийн зардлын гүйцэтгэлд хяналт тавих, төслийн өмч хөрөнгийг бүртгэх, хадгалах, ашиглалтанд хяналт тавих,
  5. ШУТИС-ийн хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсан багш, ажилчдын цалин, нэмэгдлийг тогтоосон хугацаанд сард 2 удаа олгох,
  6. Эд хөрөнгийн талаар судалгаа хийж актлах ажлыг зохион байгуулах,
  7. Байгууллага, хувь хүний авлага, өглөгийн төлбөр тооцоог бүртгэх, хянах, өр, авлагыг бууруулах, найдваргүй авлага, өр төлбөрийг захирлын зөвлөлд танилцуулах, шийдвэрлүүлэх,
  8. Шилэн дансны тухай хуулийн дагуу төсөв, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь цахим хуудсанд байршуулах,
  9. Сургалтын төлбөрийн бүртгэл хөтлөлт, төлөлтөнд хяналт тавих, сургалтын төлбөрийн авлага, өр төлбөрийг барагдуулах чиглэлээр ажлын төлөвлөгөө боловсруулан ШУТИС-ийн Санхүү төлөвлөлтийн газар, Санхүү хөрөнгө оруулалтын алба, ГУУС-ийн удирдлага, Сургалтын алба, бусад салбар нэгжүүдтэй хамтран ажиллах,
  10. Анхан шатны баримт материалыг шалган НББ-д хөтлөх,
  11. Санхүүгийн ажилтнуудыг мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх сургалтанд хамруулах.

Staff

Н.Буянжаргал

Ахлах нягтлан бодогч

Нягтлан бодогч-эдийн засагч мэргэжилтэй, Татварын мэргэшсэн зөвлөх нягтлан бодогч, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.

Б.Мөнхзул

Тооцооны нягтлан бодогч

Нягтлан бодогч мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.

Н.Баярцацрал

Тооцооны нягтлан бодогч

Нягтлан бодогч мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.

Ж.Өсөхжаргал

Аж ахуйн нярав

Технологич инженермэргэжилтэй,Бакалаврын зэрэгтэй.

Холбоо барих

Хаяг: ШУТИС хичээлийн 2-р байр, ГУУС өрөө № 219

8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс