Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн тэнхим
소개

ШУТИС–д 1978 оноос “Уурхайн цахилгаан механик”, “Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт”, “Уул уурхайн машин тоног төхөөрөмж”, 1992 оноос “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” хөтөлбөрөөр эрдэс баялгийн олборлолт, боловсруулалтын салбарт ажиллах үндэсний мэргэжилтэн бэлдэж эхэлсэн бол 2017 оноос “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” магистр, 2022 оноос “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” бакалаврын хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэлсэн.
Анхны элсэлтээ авч эхэлснээс хойш “Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт” мэргэжлээр 1173, уул уурхайн машин тоног төхөөрөмж мэргэжлээр 442, ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр 687, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжлээр 11 мэргэжилтэн бэлтгэсэн байна.
Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбар нь лекцийн 3, хичээлийн 2 анги танхим, сургалт судалгаа, туршилтын лаборатори 5, багш ажилчдын 5 өрөөтэй ба хичээлийн анги танхим, лаборатори, багш нарын өрөө, хэрэглэж буй тоног төхөөрөмжүүд нь хэвийн ажиллагаатай, боловсролын байгууллагад тавигдаж буй стандартын шаардлага болон МУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н хууль, Хөдөлмөрийн хуулийг зохих байдлаар ханган ажилладаг. Материаллаг орчныг чадавхжуулах зорилгоор сүүлийн 3 жилд сургуулийн өөрийн хөрөнгөөр 1, компанийн дэмжлэгээр 1 лаборатори, 1 лекцийн танхимийг шинэчлэн байгуулж сургалтад ашиглаж байна.
Тус салбарт үндсэн болон гэрээт 15 багш, 1 ажилтан нийт 18 хүн ажиллаж байна. Тус салбар нь “Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт”, “Уул уурхайн машин тоног төхөөрөмж”, “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” мэргэжлээр бакалавр, судлаач болон мэргэжлийн магистр, докторын, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” мэргэжлээр бакалавр, судлаач болон мэргэжлийн магистрын сургалтыг тус тус явуулж байна.
ЗОРИЛГО: Нийгмийн сонирхолд нийцсэн эрдэм судлалын ажил гүйцэтгэн аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмрээ оруулна. Танхим ба цахим сургалтыг хослуулан тогтвортой манлайлах сургалтын үйл ажиллагааг хариуцлагатайгаар хэрэгжүүлнэ.
МЭРГЭЖЛҮҮД:
|
C.MEA -
Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
|
Хөтөлбөрийн зорилго: Уул уурхайн үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг хянах, гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хамгаалах болон эрсдэлгүй, аюулгүй ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан хангамж, технологийн процесст үүсэх гэмтэл, саатлыг шийдэх судалгаа хийх, удирдан зохион байгуулах чадвартай олон улсын жишигт хүрсэн мэргэжилтэн бэлтгэх.
Төгсөгч нь дараах, мэдлэг ур чадварыг эзэмшсэн байна. Үүнд:
|
|
C.MEB - Ашигт малтмалын баяжуулалтын технологи
|
Хөтөлбөрийн зорилго: Шинжлэх ухааны суурь мэдлэгт тулгуурлан мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвараа ашиглан ашигт малтмал баяжуулах, боловсруулах үйлдвэрийн технологийг оновчтой сонгох, төслөх удирдах болон бүтээгдэхүүний (баяжмалын) чанарыг хянах, шинэ дэвшилтэт технологийн асуудлыг бие даан турших, судлах, тооцоолох, шийдвэрлэх хэрэгжүүлэх чадвартай төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллах мэргэжилтнийг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Төгсөгч нь дараах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байна. Үүнд
|
|
C.MEC - Уул уурхайн машин тоног төхөөрөмж
|
Хөтөлбөрийн зорилго: Шинжлэх ухааны суурь мэдлэгт тулгуурлан мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвараа ашиглан уул уурхайн олборлох,боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг оновчтойгоор сонгох, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, найдвартай ажиллагааны түвшин өндөртэй байх нөхцөлийг бүрдүүлсэн угсралт зорхион байгуулалт, ашиглалтзасвар үйлчилгээний менежментийг бодитойгоор төлөвлөх, боловсруулах хэрэгжүүлэх, улмаар тэдгээрийн хийц, дикзайныг өөрчлөх шинэ техник технологи зохион бүтээх чадвартай төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллах Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн механик инженер бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Төгсөгчид дараах мэдлэг, ур чадварыг эзэмшинэ. Үүнд:
|
|
C.MED - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
|
Хөтөлбөрийн зорилго: Аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, ажилтан хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, удирдан зохион байгуулах мэргэжилтнийг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Төгсөгч нь дараах чадварыг эзэмшсэн байна. Үүнд:
|
СУДАЛГААНЫ АЖЛЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД
- Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын чиглэлээр: Уул уурхайн ил, далд болон боловсруулах үйлдвэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийн автоматжуулалт, оношилгоо, найдварт ажиллагаа
- Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн чиглэлээр: Уурхайн машины сонголт, ашиглалт, завсар, найдварт ажиллагаа, чанарын үнэлгээ
- Ашигт малтмалын баяжуулалтын технологийн чиглэлээр:Газрын ховор элементийн болон өнгөт ба үнэт металлын баяжуулалтын технологи, Хүдэр бэлтгэх технологийн судалгаа, Металл бус эрдсийн баяжуулалтын технологи,Эрдсийн технологийн судалгаа гэх мэт
- Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чиглэлээр: Хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн орчин, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, боловсронгуй болгох, Хөдөлмөрийн эрүүл ахуйг сайжруулах, боловсронгуй болгох, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн комплекс судалгаа
연락처
- Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн тэнхим Геологи, Уул уурхайн сургууль ШУТИС-ийн хичээлийн II-р байр 2-216 өрөө Бага тойруу 34, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс
- melb@must.edu.mn
- +976-11-324590
학과장

