Геодезийн тэнхим

소개

image 20220312150804 1

Геодезийн салбар нь “Геодези” мэргэжлээр бакалавр, мэргэжлийн болон судлаач магистр, докторын түвшний сургалтуудыг, “Газар зохион байгуулалт” мэргэжлээр бакалавр, “Газрын кадастр” мэргэжлээр мэргэжлийн болон судлаач магистрын түвшний сургалтуудыг явуулж байна. Мөн БНХАУ-ын Шаньдуны ШУТИС-тай 2+2 хамтарсан Геодезийн бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ “Геодези” хөтөлбөрийг ОУ-д магадлан итгэмжлүүлэн, геодезийн улсын олимпиадыг 2016 оноос эхлэн жил бүр зохион байгуулан сургалт, судалгаа, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, компаниудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

Бидний зорилго:

“Геодези”, “Газар зохион байгуулалт”, “Газрын кадастр” мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшний сургалтуудыг явуулж, улс орны хөгжлийн бодлого, инженерийн бүтээн байгуулалт, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсон хүчин бэлтгэхэд оршино.

Судалгааны ажлын тэргүүлэх чиглэл:

  • Геодезийн судалгааны үр дүнгээр орон нутгийн, бүс нутгийн болон дэлхийн хэв гажилт, геодинамик үзэгдлүүдийг судлах
  • Дунд болон том масштабын байр зүйн зургийн тодруулалтад ашиглах сансрын зургийн судалгаа
  • Монгол орны дунд масштабтай байр зүйн зургийн тусгагийн судалгаа
  • Лазер сканнерын технологи
  • Инженер геодези
  • Зайнаас тандан судлал
  • GNSS
  • Сансрын зурагт суурилан том масштабын байр зүйн зураг хийх арга зүй
  • Нисгэгчгүй нисэх төхөөрөмж, хиймэл дагуулын мэдээгээр байр зүйн зураг боловсруулах арга зүйн судалгаа
  • Зам, барилга, инженерийн шугам сүлжээний төлөвлөлтийн үед ашиглах том масштабын байр зүйн зургийн судалгаа
  • Монгол улсын нивелирдлэгийн II ангийн хэмжилтийн судалгаа
  • Ил уурхайн геодезийн мониторингийн судалгаа
  • Газрын цахим бүртгэлийн систем дэх технологи хөгжүүлэлтийн судалгаа
  • Зайнаас тандан судлал болон GIS-ийг ашиглан газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлтийг илрүүлэх, урьдчилан таамаглах
  • Газрын тооллого бүртгэлийн онолыг боловсронгуй болгох
  • Газрын шинэтгэлийн эрх зүйн орчны шинжилгээ
  • Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам

Хөтөлбөрүүд:

  • Геодези (бакалавр, магистр, доктор)
  • Геодези (БНХАУ-тай хамтарсан бакалавр)
  • Газрын кадастр (магистр)
  • Газар зохион байгуулалт (бакалавр)

연락처

Геодезийн салбар Геологи, уул уурхайн сургууль ШУТИС-ийн хичээлийн II-р байр Бага тойруу 34, Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар, Монгол Улс
ganzo0209@must.edu.mn
+976-99767782

학과장

Э.Ганзориг

Э.Ганзориг

Салбарын эрхлэгч

ganzo0209@must.edu.mn