Уурхайн технологийн тэнхим
소개

Бидний зорилго:
Оюутнуудад олон улсын болон дотоодын уул уурхайн төслүүдийг удирдах, төлөвлөх, зураг төсөл боловсруулах, ашиглалт явуулах, хэмжилт зураглал, ордын геометр зүй тогтол, уурхайн хаалт, нөхөн сэргээлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, эрсдэлийн менежмент, төслийн үнэлгээ зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх, олон төрлийн чиг үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой.
Салбарын түүхэн замнал:
1971 онд Уул уурхайн тэнхим байгуулагдаж “Уул уурхайн ашиглалтын технологи” хөтөлбөрөөр уул уурхайн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн цагаас улсын хэмжээнд уул уурхайн инженерчлэлийн шилдэг хөтөлбөр болон хөгжиж ирсэн.
“Уул уурхайн ашиглалтын технологи”, “Уурхайн геотехник”, “Уурхайн маркшейдер”, “Уурхайн менежмент” хөтөлбөр нь бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрөөр уул уурхайн салбарт үндэсний хүний нөөц бүрдүүлэх үйлсэд тасралтгүй сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Мөн гадаадын их, дээд сургуулиудтай хамтарсан бакалаврын зэрэг олгох 2+2, 3+2 хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Уурхайн технологийн салбарын бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрийн оюутнууд нь уул уурхайн технологи, уурхайн геотехник, уурхайн менежмент, уурхайн маркшейдер зэрэг өргөн хүрээнд эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажлыг хийж байна. Төгсөгч нь уул уурхайн инженер, олон улсын болон дотоодын уул уурхайн төслүүдэд инженер, менежер, удирдлагын түвшинд ажиллаж байна.
Хөтөлбөрүүд:
- Уул уурхайн ашиглалтын технологи, Уул уурхайн ашиглалтын технологи (хамтарсан),Уурхайн геотехник,Уул уурхайн маркшейдер,Уурхайн менежмент
연락처
- Уурхайн технологийн тэнхим Геологи, уул уурхайн сургууль ШУТИС-ийн хичээлийн II-р байр Бага тойруу 34, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс
- ulaanbaatar@must.edu.mn
- +976-11-324590
학과장

